Арабын орнууд хамтын ажиллагаагаа идэвхижүүлнэ
2022-11-03 10:58:00
Share
Share this with Close
youtube WeChat

Арабын орнуудын холбооны 31 дэх удаагийн төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал хоёр өдөр үргэлжилж, энэ сарын 2-ны өдөр Алжир улсын нийслэл Алжир хотноо өндөрлөв. Арабын орнуудын хамтарсан үйл ажиллагааг эрчимжүүлж, тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг санаархсан бүх үйлдлийг эсэргүүцнэ хэмээн хурлын үеэр гаргасан мэдэгдэлд онцолжээ.

Арабын орнуудын холбооны 21 гишүүн орны төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнууд, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Арабын орнуудын холбооны нарийн бичгийн дарга Ахамед Абдул Гейт нар хуралд оролцжээ. Хурлаас гаргасан мэдэгдэлд "Арабын орнуудын хамтын ажиллагааг идэхижүүлж, аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Арабын орнууд хүнс, эрчим хүч, эрүүл мэнд болон уур амьсгалын өөрчлөлтийн сорилтуудыг хамтдаа шийдэж, эдгээр хүчин чармайлтаа зохион байгуулалтад оруулах ёстой" хэмээн онцлов.

Арабын орнуудын эдийн засгийн нэг цогцыг бий болгож, Арабын чөлөөт худалдааны бүсийг иж бүрэн идэвхжүүлж, Арабын гаалийн холбоог байгуулахад бэлдэх болно хэмээн мэдэгдэлд дурджээ. Дэлхийн эрчим хүчний тогтвортой байдал болон уг салбар дахь хөрөнгө оруулалтыг хэвийн байлгах талаар “ОПЕК+”-ээс баримталж буй бодлогыг өндрөөр үнэлж, эрчим хүч үйлдвэрлэгч болон хэрэглэгч улс орнуудын эрх ашгийг хамгаалж чадаж байна хэмээн Арабын холбооны орнууд үзэж байгаа аж.