Эдийн засгийг сэргээн хөгжүүлэх бодлогоо тууштай баримтална
2022-11-03 14:48:05
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газраас саяхан нийтэлсэн тоо баримтад харуулснаар, энэ оны эхний гурван улиралд Хятадын ДНБ 3 хувиар өсчээ. Энэ нь өмнөх хагас жилээс 0.5 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Мөн гуравдугаар улирлын өсөлт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 хувьд хүрч, хоёрдугаар улирлаас 3.5 нэгжээр нэмэгджээ. Гуравдугаар улирлын эдийн засгийн үйл ажиллагаанаас харахад гол гол үзүүлэлтүүд нь сэргэн тогтворжиж, идэвхтэй хүчин зүйлүүд улам нэмэгдсээр байгаа юм.

Он гарснаас хойш Хятадын эдийн засаг дотоод гадаадын төсөөлөхийн аргагүй эрсдэлтэй учирсан юм. Үүнтэй холбогдуулан төв засгийн газар эдийн засгаа аврах, сэргээн хөгжүүлэх үндсэн бодлого хэрэгжүүлж, цар тахалтай үр дүнтэй тэмцэж, эдийн засгийн ололтоо хадгалж, хөгжлийн аюулгүй байдлыг баталгаажуулж, цар тахалтай тэмцэхээ эдийн засгийн сэргэлтийн арга хэмжээтэй нягт уялдуулж, эдийн засгаа тогтворжуулах цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, хүндрэл бэрхшээлийг сөрөн эдийн засгийн хөгжлийн чанарыг дээшлүүлэхийн тулд хичээн ажиллаж ирсэн юм.  

Макро эдийн засгийн тоо баримтаас харахад, эхний гурван улиралд Хятадын улс ардын эдийн засгийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспортын шаардлага нэмэгдэж, эдийн засгийн хөгжлийн потенциал сэргэсэн байна. Зөвхөн хэрэглээгээр жишээлж хэлэхэд, орон нутгууд болон олон салбарынхан санхүүгийн нөхвөр олгох, хэрэглээний талон тараах зэрэг арга хэмжээ авч, хэрэглээний зах зээлийг сэргээж, оршин суугчдын хэрэглээг хангасан бөгөөд бас зах зээлээ тогтворжуулж чаджээ.  

Хятадын хэмжээнд шинээр хэрэгжүүлсэн татвар бууруулах болон татвар төлөх хугацааг сунгах зэрэг бодлого арга хэмжээ нь аж ахуйн нэгжүүдэд сэргэн хөгжих, хөл дээрээ дахин зогсох боломж олгосон байна. Бүтцийн чанартай валютын бодлогын хөшүүргийг цогцоор ашиглан, банк санхүүгийн байгууллага бодит эдийн засгийг дэмжихийг урамшуулснаар аж ахуйн нэгжийн хөрөнгө хуримтлуулах нөхцөл сайжирч, хөрөнгө мөнгө босгох өөрийн өртөг нь буурсан юм.  

Хятадын эдийн засгийг нэлгэр уудам тэнгис далайтай зүйрлэж болно. Хэдийгээр гаднах нөхцөл байдал ээдрээтэй байгаа ч шинэ боломжууд бас тасралтгүй бий болсоор байгаа юм. Өдгөө ХКН-ын 20-р их хурал амжилттай хуралдсан эрчин дээр, ирээдүйгээ тогтворжуулж, итгэлээ сэргээж, бодлогын үр ашгийг бүрэн ашиглаж, зах зээлээ цаашид эрчимлэг болгож, эрэлт хэрэгцээгээ өргөтгөж, эдийн засгийн үйл ажиллагааны явц дахь янз бүрийн хүндрэл бэрхшээлийг ялан давж, жилийн эцэс гэхэд эдийн засгаа дорвитой сэргээн хөгжүүлэх бүрэн боломжтой болж буй юм.