Азийн зууныг Хятадууд түүчээлж байна
2022-11-03 17:28:39
Share
Share this with Close
youtube WeChat

Сингапурт "Азийн үзэл санаа" нэртэй форум энэ сарын 2-нд онлайн болон офлайн хэлбэрээр болж, Хятад, Сингапур, Япон, Энэтхэг, Тайланд, Филиппин, Пакистан, Казахстан зэрэг Азийн 10 гаруй орны 100 гаруй судлаач, эрдэмтэд “Шинэ эрин дэх Ази ба дэлхий” сэдвийн хүрээнд гүнзгий хэлэлцүүлэг өрнүүллээ. 21-р зуун бол Азийн зуун бөгөөд "Бүс ба зам", хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах зэрэг Хятадын санаачилга нь Азийн хөгжилд ихээхэн үр нөлөө үзүүлнэ хэмээн хуралд оролцогчид үзсэн байна.

Орчин үеийн Хятад ба дэлхийн судалгааны хүрээлэнгийн захирал Юй Юньчуань сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө,"Саяхан өндөрлөсөн ХКН-ын 20-р их хурлын талаар, мөн Хятадын ирээдүйн бодлого, чиг хандлага, ялангуяа Хятадын өөрчлөлт, нээлттэй бодлого цаашид үргэлжлэх эсэх, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн зам Азийн орнуудад ямархуу үр өгөөжтэй байх асуудлууд маш их яригдаж байна. Хятад улс дэлхийн засаглал, тэр дундаа Ази дахь хамтын ажиллагаа, хамтын хөгжилд илүү идэвхтэй тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэж тэд найдаж байна" гэжээ.

Сингапурын Үндэсний их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн нэрт академич, Сингапураас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч асан Кишор Махбубани “Өнөөгийн дэлхий ертөнц олон туйлт, олон янзын, олон ургалч соёл иргэншилтэй болж байна. Тиймээс Ази тив барууныханд найдах сэтгэлзүйгээ орхих ёстой. Хар цагаан холилдсон барууны сөрөг сэтгэхүй орчин үеийн Азийн хөгжилд тохирохгүй болсон” хэмээн онцолжээ.

"Бид хамтын ирээдүйтэй. Тиймээс ирээдүйд бид зөвхөн өөрийн орныхоо төлөө санаа тавих биш, харин хүн төрөлхтний төлөө санаа тавих ёстой. Ингэж байж сая "Хувь заяаны нэгдмэл цогц"-ын утга учир болох ёстой. Тиймээс энэ үзэл санааг дэлхий нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Энэ удаагийн уулзалтад оролцсон Тайланд-Хятадын "Бүс ба зам" судалгааны төвийн захирал, доктор Вэй Лүн Хятад-Лаос чиглэлийн хурдны төмөр зам, Хятад-Тайландын хурдны төмөр замын бүтээн байгуулалтын талаар танилцууллаа."Хятадын ядууралтай тэмцсэн ажил нь маш амжилттай жишээ байгаа. Дэлхийн аль ч улс орон Хятад улсын ядуурлаас ангижруулсан туршлагаас суралцах ёстой. Тайланд ч Хятадын ядуурлаас ангижруулах амжилттай туршлагаас суралцаж байна. "Бүс ба зам" санаачилга нь АСЕАН, Азийн орнууд тэр ч байтугай дэлхий нийтээрээ туршлага авч болох төсөл. Хятадад баяжихыг хүсвэл эхлээд зам тавих хэрэгтэй гэсэн эртний үг байдаг. Хятад-Тайландын хурдны төмөр зам эсвэл Хятад-Лаос-Тайландын хурдны төмөр зам ашиглалтад орсноор Тайланд, Лаос улсад эдийн засаг болон бусад талаар ихээхэн тус дөхөм болж, АСЕАН-ы орнуудыг бүхэлд нь хамарч чадна” гэжээ.

"Бүс ба зам” санаачилга нь 21-р зууны хамгийн чухал дипломат, хөгжлийн уриалга гэж би бодож байна. Энэ санаачилга нь улс орон, соёл иргэншил, тивүүдийг эдийн засаг, эрчим хүч, боомт, хоолой, авто зам, төмөр замаар холбож байна. Хятад, Пакистаны эдийн засгийн коридор нь “Бүс ба зам” санаачилгын тэргүүлэх төсөл бөгөөд тэр нь ажлын байраар хангах, эрчим хүчний хямралыг шийдвэрлэх, дэд бүтцээр дамжуулан орон нутгийг нэгтгэх зэрэгт бидэнд чухал ач холбогдлоо өгч байна.“Бүс ба зам” санаачилга нь зам дагуу улс орнуудын 300 гаруй мянган хүнийг ажлын байраар хангах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс 21-р зуун бол "Азийн зуун" гэж хүмүүс нэрлэдэг бөгөөд Азийн хөгжлийн гарц бол "Бүс ба зам" санаачилгаар дамжуулан дэд бүтцээр харилцан холбогдож, хамтын ажиллагаанд хүрэх явдал гэж би үздэг" хэмээн Пакистаны сенатын Батлан хамгаалах хорооны дарга, Пакистан-Хятадын нийгэмлэгийн ерөнхийлөгч Мушахид Сайед илэрхийлжээ.