Орос цөмийн дайныг хориглох мэдэгдэл гаргав
2022-11-03 10:38:53
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Гадаад харилцааны яамнаас цөмийн дайныг хориглох тухай мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, "Орос дэлхий дахины тогтвортой байдлыг хамгаалахыг дэмжиж, цөмийн дайныг хориглох талаар үргэлжлүүлэн гуйвшгүй хичээн зүтгэх болно. Учир нь дайн ямар ч талд ашиггүй. Оросын энэ салбарын байр суурь маш тодорхой. Цөмийн зэвсгийг зөвхөн сэргийлэн хамгаалахад хэрэглэж, энэ талаар хэтэрхий нарийвчлах ёсгүй юм. Хэрэв Орос улс үй олноор хөнөөх зэвсгийн дайралтад өртөх юм уу энгийн зэр зэвсгийн дайралтын улмаас үндэсний оршин тогтнол заналхийлэлд учрах үед цөмийн зэвсэг хэрэглэх болно. Өнөөгийн нөхцөл байдалд, эн тэргүүнд зохицуулах ёстой асуудал бол даруй цөмийн зэвсэгтэй том гүрнүүдийн хооронд мөргөлдөөн гарахыг хориглох явдал юм" гэжээ.