Гагнасан мэт найрамдлаа улам зузаатгасан гэлээ
2022-11-03 20:05:43
Share
Share this with Close
youtube WeChat

"Хятад, Пакистан бол сайн найз, сайн түнш, сайн ахан дүүс мөн”. 11-р сарын 2-нд Хятад улсын дарга Ши Жиньпин айлчлахаар хүрэлцэн ирсэн Пакистаны ерөнхий сайд Шабаз Шарифтай уулзах үе хоёр орон хоорондын гагнасан мэд бат найрамдлыг өндрөөр үнэлээд, Пакистантай иж бүрэн стратегийн түншийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, шинэ цаг эриний улам нягт хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг түргэтгэж, хоёр орны харилцаанд шинэ эрч хүч сэлбэхэд Хятад улс бэлэн байна гэсэн юм. Тэгвэл Пакистан, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлэх бол Пакистаны дипломат бодлогын үндэс суурь, нийгмийн олон салбарын нийтлэг ойлголт мөн хэмээн Шабаз Шариф мэдэгдсэн байна.

Ерөнхий сайд Шабаз Шариф бол ХКН-ын 20-р их хурлын дараа Хятад улсад айлчлан ирсэн анхны бүлэг гадаадын удирдагч нарын нэг юм. Түүний энэ айлчлал нь Хятад-Пакистаны уламжлалт найрамдал, стратегийн харилцан итгэлцэл болон өргөн хүрээний нийтлэг ойлголтыг тусган харуулж, шинэ цаг эриний Хятад-Пакистаны харилцааны хөгжлийг төлөвлөсөн хэмээн хоёр талаараа үзэж байна.

Хоёр талын 2-ны орой нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд: Хятад, Пакистан хамтаар “Бүс ба зам”-ыг өндөр чанартай бүтээн байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг зэрэг олон салбарын харилцааг хөгжүүлэх тухайд нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд амин чухал ашиг сонирхолд холбогдсон асуудлаар нэгнийгээ тууштай дэмжиж ажиллахаа дахин нотоллоо. Түүнчлэн цахим бизнес, дижитал эдийн засаг, Пакистаны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нэвтрүүлэх, банк санхүү, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг арваад салбарыг хамтарсан олон гэрээ хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ нь Хятад, Пакистаны ажил хэрэгч хамтын ажиллагааны цар хүрээг улам тэлж, агуулгыг улам баяжуулж, улмаар хоёр талын иж бүрэн стратегийн хамтын ажиллагаанд шинэ эрч хүч сэлбэх болно гэжээ.

Өдгөө дэлхий ертөнцөд урьд өмнө байгаагүй хэмжээний том өөрчлөлт хувьсал гарч байна. Тогтворгүй байдал нэмэгдсээр байгаа нөхцөлд олон улсын болон бүс нутгийн том чухал асуудлаар Хятад, Пакистан нягт хамтран ажиллаж, олон талт үзэл болон олон улсын шударга голч байдал, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамтдаа хамгаалсаар байна. “Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг Пакистан улс тууштай дэмжиж ажиллана гэдгээ ерөнхий сайд Шабаз Шариф мэдэгдсэн бол Пакистаныг дэлхийн хөгжлийн санаачилгын хүрээнд хамтран ажиллах тэргүүлэх түншээ болгох болно гэдгээ Хятадын тал илэрхийлсэн юм. Энэ нь өмнөд Азийн хөгжил, тогтвортой байдал, тэрчлэн дэлхийн энх тайван, хөгжилд эерэг энерги хангах юм.