Дүрвэгч бүрийг хамгаалахыг Хятад улс уриалав
2022-11-03 10:22:45
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Энэ сарын 2-ны өдөр Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Гэн Шуан НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээллийг сонсох хурлын үеэр хэлэхдээ, "Хятад улс урьдын адил НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар болон тус газрын ажлыг дэмжиж байгаагийн зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэг нөөцөө нэмэгдүүлж, дүрвэгч бүрийг хамгаалахын төлөө ажиллах ёстой" гэв.

Гэн Шуан хэлэхдээ, "Эдүгээ дэлхий дахинд дүрвэгсдийн асуудал хурцаар тавигдаж, улам бүр ээдрээтэй болж байна. 2022 оны байдлаар дэлхийн хэмжээнд дүрвэгсэд болон түр орогносон хүний тоо анх удаа 100 сая давжээ. Тэдний хүмүүнлэгийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, санхүүжилт ихээр дутагдан, НҮБ-ын дүрвэгсдийн комисс зэрэг хүмүүнлэгийн байгууллагууд тусламжийн стандартыг бууруулахаас өөр аргагүйд хүрсэн нь сэтгэл түгшээж байна" гэлээ.

Гэн Шуан Украйны хямрал, Палестины асуудал, Сирийн хямрал, Афганистаны дайны улмаас үүссэн дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх тухай Хятадын талын саналыг тодорхойлов. Африк бол дүрвэгсдийн нөхцөл байдал хамгийн тааруухан, асуудал их төвлөрсөн нутаг гэж тэрээр онцлон тэмдэглээд, Африкийг тэргүүлэх байранд тавьж, Африкийн орнуудад нөөц баялгийг нэмэгдүүлэн, Африкийн дүрвэгсдэд туслахыг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комисст уриалжээ.