“Тэнгисийн хамтын ажиллагаа, засаглалын форум- 2022” -д илтгэл тавьжээ
2022-11-03 20:25:16
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 3-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И “Тэнгисийн хамтын ажиллагаа,засаглалын форум- 2022” нээлтийн арга хэмжээнд видео илтгэл тавьжээ. 

Ван И хэлэхдээ, Хятад улс талуудтай хамтдаа Ши Жиньпин даргын дэвшүүлсэн тэнгис далайн хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримлын дагуу тэнгисийн хөгжил, аюулгүй байдлыг зохицуулж, тэнгисийн хамтын ажиллагаа ба засаглалыг дэмжихэд бэлэн байна. Үүнд би гурван санаачилга дэвшүүлж байна. Нэгт, энхийн замаар тэнгисийн маргааныг зохицуулах, тэнгис дээрх сорилтын эсрэг эв нэгдлийн үзэл баримтыг баримтлах, тэнгисийн ноёрхлыг эрс эсэргүүцэн, тэнгис усан хил дэх аюулгүй байдлыг хамтдаа хамгаалах. Хоёрт, тэнгисийн дэд бүтцийн холболтыг дэмжиж, тэнгисийн хөгжил ба хамгаалалтыг зэрэг явгадуулах. Гуравт, жинхэнэ олон талт үзлийг баримталж, харилцан ойлголцон, зөвшилцөж, олон улсын хуульд тулгуурласан тэнгисийн дэглэмийг сахин хамгаалах зэрэг болно гэжээ.