Үйлчилгээний худалдааны импорт, экспорт 18.2%-р өсжээ
2022-11-03 20:33:06
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны нэгээс есдүгээр сард Хятад улсын үйлчилгээний худалдаа тогтвортой хөгжиж, импорт, экспортын нийт хэмжээ нь 4 их наяд 472 тэрбум 270 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.2%-р өсөн нэмэгдсэн тухай Хятадын Худалдааны яам 11-р сарын гурванд мэдэгдлээ.

Оны эхний гурван улиралд Хятад улсын үйлчилгээний худалдааны экспорт 2 их наяд 148 тэрбум 20 сая юаньд хүрч, 20.5%-р өссөн бол импорт 2 их наяд 324 тэрбум 260 сая юаньд хүрч, 16.1%-р нэмэгджээ.