Хятадын бүхээгүүд сансарт байршлаа сэлгэнэ
2022-11-03 10:33:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын сансрын станц дахь Мэнтянь туршилтийн бүхээг хийгээд Тяньхэ гол бүхээг харилцан холболтоо амжилттай биелүүлэв.

Бүхээгүүд холбогдсоны дараа Мэнтянь туршилтийн бүхээг бас нэгэн чухал үүрэг гүйцэтгэх юм. Тэр нь одоогийн байршлаа сэлгэх явдал. Эрдэмтдийн мэдээлснээр, Бээжингийн цагаар 11-р сарын 3-нд байршил шилжүүлэх энэхүү үүргийг гүйцэтгэх юм байна.

Мэнтянь туршилтын бүхээгийн байршлын шилжилтыг тусгай механик гарт түшиглэн биелүүлэх ажээ. Байршил шилжилтын явцад Хятадын сансрын станц яг л кинонд гардаг аварга трансформерс шиг байж, хэлбэр дүрсийн хувьд маш ихээр өөрчлөгдөх болно.