Ши Жиньпин Фердинанд Маркост цахилгаан илгээжээ
2022-11-03 20:18:26
Share
Share this with Close
youtube WeChat

Филиппин далайн  хар салхинд өртсөнтэй холбогдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 3-нд Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркост цахилгаан илгээжээ. 

Ши Жиньпин: Филиппин далайн  хар салхинд өртөж хүний алтан амь эрстэж, их хэмжээний эд хөрөнгийн хохирол гарсан мэдээ дууллаа. Энд би Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс нас барагсдад эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнтэй нь үй гашууг нь хуваалцаж байна. Эрхэм ерөнхийлөгч та болон Филиппиний засгийн газрын удирдлага дор гамшгийг даван туулж, гэр орноо шуурхай сэргэн байгуулна гэдэгт итгэлтэй байна. Хятад улс Филиппин гамшгийн дараах сэргээн босголтод тус дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэжээ.