Өвөр Монголд ковидын халдвар нэмэгдлээ
2022-11-03 15:01:40
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 2-ны өдрийн 0-24:00 цагийн байдлаар, Өвөр Монголын нийт нутагт 192 шинэ тохиолдол бүртгэгдсэний дотор Хөххотод 188, Ордос хотын Эзэн хороо хошуунд 3, Баяннуур хотын Урдын өмнөд хошуунд 1 тохиолдол тус тус нэмэгджээ.

Мөн өдөр шинж тэмдэггүй халдварын 741 шинэ тохиолдол бүртгэгдсэний 730 нь Хөххотод, нэг нь Шилийнгол аймгийн Сөнөд баруун хошуунд, гурав нь Улаанцав хотын Жинин дүүрэгт, хоёр нь Ордос хотын Хангин хошуунд, тав нь Баяннуур хотын Үюань шяньд тус тус гарчээ.