Хуучны андууд экспод дахин морилов
2022-11-03 17:11:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын импортын тавдугаар экспо \CIIE\ нь дэлхийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах, сүүлийн үеийн технологи, шинэлэг үйлчилгээний мэдээлэл солилцох зорилтот газар болж байна. Экспогоор дамжин дэлхийн шилдэг бараа бүтээгдэхүүн Хятадын зах зээлд нэвтэрч байгаа бөгөөд гадаадын хөрөнгөлөг бизнесмэнүүд аль хэдийнэ эл экспогийн итгэлт нөхөд болжээ. Тэд анх эхлээд үзэсгэлэнд оролцогч байсан бол одоо Хятадын хөрөнгө оруулагч болоод байгаа юм. Ингээд тэдний түүхтэй танилцъя. 

Хятадын зүүн тэнгисийн эрэг, Хуанпү мөрний хөвөөнд таван жил дараалан зохиогдож буй Хятадын олон улсын импортын экспо нь шинэ эрин үе дэх Хятадын нээлттэй бодлогын тод илэрхийлэл юм. 

Хятадын Худалдааны яамны мэдээлснээр, эхний дөрвөн удаагийн экспод нийт 1500 гаруй шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээ танилцуулагдсан бөгөөд худалдааны нийт хэмжээ 270 тэрбум ам долларыг давсан байна. Энэ жил тав дахь удаагаа зохиогдож байгаа олон улсын импортын экспод дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжээс 280 орчим нь оролцож байгаа бөгөөд тэдний 90 хувь нь өмнөх экспод оролцож байсан гэх мэдээлэл бий. 

Өнгөрсөн дөрвөн жилийг эргэн харахад, экспогийн нөлөө улмаар өргөжин тэлж, олон орон, олон салбарын бизнесмэнүүдэд ашиг хүртээжээ. Тэд анхны үйлчлүүлэгч байснаа байнгын оролцогч болж Шанхай хотын байнгын оршин суугч хүртлээ өөриймссөн жишээ олон бий.

Экспод таван жил дараалан оролцож буй хуучны анд" L'Oréal групп нь үзэсгэлэн худалдааны нийгэмлэгийн захирлаар гурван жил дараалан ажиллаж байгаа юм.  L'Oreal-ын Хойд Ази болон Хятадын судалгаа, инновацийн төвийн дэд захирал Ма Симин  "Энэ жил L'Oreal "Хос од" павильон байрлуулан, таван шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна" гэлээ.

"L'Oreal CIIE-д тав дахь жилдээ, мөн жил бүр зохион байгуулдаг "Шинэчлэлийн олимп" арга хэмжээнд гурав дахь удаагаа оролцож байна. Та бүхэн минь манай павильонд тавтай морилж, сайхан ирээдүйг хамтдаа цогцоолохыг чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байна. Эскпод амжилт хүсье, уулзан учрахын ерөөлийг бэлгэдье".

Экспогийн байнгын оролцогч компаниуд Хятадын эрчимтэй хөгжиж буй зах зээлийн импортын боломжид найдлага тавьж байгаа нь дамжиггүй. Германы SCHOTT группын гүйцэтгэх захирал доктор Хэ Дерүй хэлэхдээ, "SCHOTT зэрэг үндэстэн дамнасан өндөр технологийн компаниудын хувьд Хятадын зах зээл бол хүчит соронзон юм. Хятад улс зах зээлийн хэмжээгээрээ төдийгүй аж үйлдвэрийн хамгийн бүрэн сүлжээтэй орны хувьд дэлхийн технологийн шинэчлэлийн чухал эх үүсвэрийн нэг болж байна" гэв.

"Сүүлийн 20 жилийн хугацаанд бид Хятад улсад тогтмол хөрөнгө оруулалт хийж, бизнесийн цар хүрээгээ тасралтгүй өргөжүүлснээр энэ нь SCHOTT-ийн хамгийн хурдацтай хөгжиж буй зах зээл болсон. Бид энэ жил Хятадын олон улсын импортын экспод дахин оролцож байгаадаа баяртай байна. Энэ бол компани болон худалдан авагч, түүнчлэн хамтран ажиллагч түншүүдтэйгээ бизнесийн туршлага мэдээлэл солилцох хамгийн сайхан боломж юм. SCHOTT нь эл экспог анх зохион байгуулагдахаас эхлэн оролцож ирсэн бөгөөд одоо бид тав дахь удаагаа найзуудтайгаа уулзаж, шилний тухай илүү олон сонирхолтой мэдээлэл хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна".

Хятадын олон улсын импортын экспогийн нөлөөгөөр анагаах ухааны салбар дахь олон үндэстэн дамнасан аж ахуйн нэгжийн шинэчлэлийн ололт амжилт Хятадад бодит ашгаа хүртээж байгаа юм. Эдвард био шинжлэх ухааны Хятадын холбогдох албаны дарга Тань Тяньли хэлэхдээ:

"Манай компани 2020 онд олон улсын импортын экспод анх оролцсоноос хойш би компаниа төлөөлөн гурван жил дараалан ирж байгаадаа маш их баяртай байна. Бидэнд асар их боломжийг хангасан эл экспогоор дамжин бүтээгдэхүүн маань сайн борлогдож байгаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд экспогийн хүчтэй нөлөөнд тулгуурлан Эдвардын бүтээгдэхүүн “Үзэсгэлэнгийн тавилга байснаа зах зээлийн бараа бүтээгдэхүүн" болон хувирсан".

Эрүүл мэндийн технологийн Medtronic компани нь мөн экспогийн "хуучин анд" юм. Medtronic Greater China компанийн олон нийттэй харилцах газрын аж ахуйн нэгжийн харилцаа холбоо хариуцсан орлогч дарга Шюй Яньфэн хэлэхдээ, "Эскпод оролцсоноор тус компанийн эмнэлгийн технологийн бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнгийн бүсээс гарч, Хятадын зах зээлд нэвтэрч, тусламж хэрэгтэй олон хүнд ашиг тусаа үзүүлсэн. Экспо нь ололт амжилтыг харуулах платформ төдийгүй мэдээлэл харилцааны цонх юм" гэжээ.

"Энэ жил Medtronic болон Хятадын олон улсын импортын эскпо хоорондын  таван жилийн уулзалт болж байна. Өнгөрсөн жил манай павильон томорч, илүү олон үзмэр бүтээгдэхүүн дэлгэгдсэн. Энэ жилийн хувьд бид ухаалаг, шинэлэг бүтээгдэхүүнээ онцолж байна. Олон улсын экспо нь үндэсний зэрэглэлийн нээлттэй платформ юм. Үүнйг жил дараалан амжилттай зохион байгуулж байгаа нь худалдааны нээлттэй байдлыг тод харуулж байгаа бөгөөд үндэстэн дамнасан бизнес эрхлэгчдын хувьд ч маш их олзуурхууштай явдал болж байна”

Хятадын олон улсын импортын эскпо таван жилийн турш хүрээгээ тэлж, хөгжин дэвжсээр байна. Экспогийн хуучин андууд энэхүү “гүүр”-ээр дамжин Хятадын зах зээлд хөл тавьж, олон хэрэглэгчтэй болж, олон сайхан түүх бичиглэсээр байна.