Зүүн Азийн хамтын ажиллагааны тухай удирдагчдын цуврал хурал чуулганы талаар байр сууриа илэрхийллээ
2022-11-04 18:41:48
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын дөрвөнд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр “олон улсын нөхцөл байдал тогтворгүй хүчин зүйлээр дүүрээд байгаа үед болж буй зүүн Азийн хамтын ажиллагааны тухай удирдагчдын цуврал хурал чуулган бүс нутгийн энх тайван, хөгжлийг ахиулах тухай Хятадын тал ямар байр суурь барьж байна, ямар хүлээлттэй байна” гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хариулахдаа:

“Өдгөө дэлхийн эдийн засгийн сэргэлтийн эрч буурч, аюулгүйн нөхцөл байдал донсолгоо тасрахгүйн дээр үр тариа, эрчим хүч, банк санхүүгийн аюулгүйн эрсдэл нэмэгдсээр байгааг дэлхийн улс орнууд хүчээ нэгтгэн зохицуулах шаардлагатай. Саяхан ХКН-ын 20-р их хурлаар Хятад улс дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, хамтын хөгжлийг ахиулах дипломат бодлогоо тууштай баримтлах болно гэдгээ зарлан мэдэгдсэн юм. Цуврал хурал чуулганд Хятад улс дараах хэдэн талаар хүлээлттэй байна. Тухайлбал: Нэгд, бүс нутгийн хамтын хөгжилд анхаарлаа төвлөрүүлж, “Бүс ба зам”-ыг хамтдаа чансаатай байгуулахаар дамжин үр тариа, эрчим хүч зэргийн тулгамдсан сорилтуудыг хамтаар зохицуулж, дижитал, ногоон хөгжлийг биелүүлэх. Хоёрт, зүүн Азийн эдийн засгийн интегралчлалыг ахиулж, Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны тухай хэлэлцээрийг сайтар хэрэгжүүлэн, Хятад-АСЕАН-ны чөлөөт худалдааны гурав дахь удаагаа шинэчилсэн хэлэлцээрийн үйл явцыг түргэтгэж, аж үйлдвэрийн болон эрэлт хангамжийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг баталгаажуулах. Гуравт, бүс нутгийн энх тайван, амар амгалан байдлыг хамгаалж, олон талт үзэл болон нээлттэй үзэл баримтлалын дагуу АСЕАН-ы төв статусыг дэмжиж, бүс нутгийн нээлттэй, багтаамжтай хамтын ажиллагааны хэв загварыг бий болгох зэрэг болно гэжээ.