Намгийн конвенцийн бага хурал болно
2022-11-04 10:38:22
Share
Share this with Close
youtube WeChat

“Намаг газрын конвенц”-ийг байгуулагч талуудын 14-р бага хурал энэ сарын 5-нд Хятадын Ухань болон Швейцарийн Женевт зэрэг эхэлнэ. Хятад улс анх удаагаа олон улсын намаг газрын томоохон хурлыг эрхлэн явуулж буй нь энэ юм.

Уг бага хурал “Намаг газрыг хайрлан гамнаж, хүн байгаль хамтдаа эесэг зохицонгуй оршъё” уриан дор болох ба гэрээ байгуулагч 142 орон болон олон улсын холбогдох байгууллагын 1100 орчим төлөөлөгч дээрх хуралд оролцох юм. Одоогоор бага хурлын бэлтгэл ажлууд үндсэндээ бүрэн хангагдаад байна.

Бага хурлаас “Уханий тунхаг”-ыг гаргах бөгөөд хурлын уриа болон нийтлэг ойлголтыг харуулж, “Намаг газрын конвенц”-ийн 2025-2030 оны стратегийн хүрээн дэх тогтоолын төслийг хянан хэлэлцэж, конвенцийн хөгжлийн чиглэлийг тодорхойлох ажээ. Түүнчлэн Хятад улсад “Mangrove ой шугуйн олон улсын төв” байгуулж, дэлхийн хэмжээнд Mangrove ой шугуйг хамгаалах болон олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх чухал бааз болгох юм байна.