Эрдагон Гуттериш нар утсаар ярилаа
2022-11-04 11:00:21
Share
Share this with Close
youtube WeChat

Туркийн Ерөнхийлөгчийн ордны Харилцаа холбооны агентлаг мэдэгдэл гаргаж, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй утсаар ярьж, Орос-Украины мөргөлдөөн, Хар тэнгисийн хүнсний коридорын талаар хэлэлцэв.

Уулзалтын үеэр Эрдоган хүнсний коридорыг дахин эхлүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, одоо Истанбулын зөвшилцлийн хугацааг сунгахад анхаарах шаардлагатай байна гэжээ.

Эрдоганы үгэнд дурдагдсан "Истанбулын зөвшилцөл" гэдэг нь Хар тэнгисийн хүнсний санаачилга юм. Уг санаачилгын механизмын дагуу Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хар тэнгисээр дамжуулан дэлхийн зах зээлд аюулгүйгээр гаргах боломжтой бөгөөд 11-р сарын 19-нд хугацаа нь дуусгавар болно.

Сирид хил дамнасан хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай хэлэхдээ, Эрдоган, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хүмүүнлэгийн бүрэн эрхийг сунгана гэдэгт найдаж байгаа гэжээ.