ОХУ “Булава” пуужинг амжилттай хөөргөв
2022-11-04 10:11:08
Share
Share this with Close
youtube WeChat

Цагаан тэнгисийн стратегийн төсөлд туршигдаж байгаа “Борей-А” зэрэглэлийн цөмийн шумбагч “Маршал Суваров” онгоцноос “Булава” баллистик пуужинг усан доороос харвах туршилт хийж пуужин Камчатка хойгийн Кура районы төлөвлөсөн бүсэд амжилттай газардсан хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ сарын 3-ны өдөр мэдэгдлээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам уг мэдэгдэлдээ пуужингийн туршилтын тодорхой цагийг дурдаагүй бөгөөд уг хөөргөлт нь үндэсний туршилтын эцсийн шатны нэг хэсэг юм гэжээ.

Оросын хамгийн сүүлийн үеийн шумбагч онгоцоор харвах хатуу түлштэй, дунджаар 8000 гаруй километрийн тусгалтай “Булава” баллистик пуужинг Москвагийн Дулааны инженерийн дээд сургууль зохион бүтээжээ. “Булава” бол хэдхэн метрээр хэмжигдэх маш өндөр нарийвчлалтай ухаалаг зэвсэг бөгөөд тив алсалсан пуужинг хөөргөх төв, цэргийн бааз, нисэх онгоц тээгч хөлөг зэрэг бай руу довтлоход ашиглана хэмээн мэргэжилтнүүд үнэлж байна.