Хоригоо зогсоохыг шаардсан тогтоол баталлаа
2022-11-04 11:05:19
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 3-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей олонхын саналаар тогтоол баталж, Кубын эсрэг тавьсан эдийн засаг, худалдаа, санхүүгийн хоригоо зогсоохыг АНУ-д дахин шаардав. Ерөнхий ассамблей 30 дахь удаагаа иймэрхүү тогтоол баталж буй нь энэ юм.

НҮБ-ын Ерөнхий ассамблей мөн өдөр Кубаас өргөн мэдүүлсэн холбогдох тогтоолын төслөөр санал хураалт явуулав. НҮБ-ын 193 гишүүн орноос 189 нь санал өгч, 185 нь дэмжиж, Асерик, Израиль татгалзан, Украин, Бразил хоёр түдгэлзсэн байна.

Уг тогтоолд “АНУ-ын Хелмс-Бөртон хууль" гэх зэрэг өөрийн нутаг дэвсгэрээс гадуурх нөлөө бүхий, бусад улсын бүрэн эрхт байдал, тэдний харьяалалд байгаа аж ахуйн нэгж, хувь хүний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, худалдаа, тээвэрлэлтийн эрх чөлөөнд нөлөөлөх хууль тогтоомж хэрэгжүүлэхгүй уриалав. Уг тогтоолд ийм хууль тогтоомж, арга хэмжээг баталсан болон хэрэгжүүлж байгаа улс орнууд өөрсдийн эрх зүйн тогтолцооны дагуу шаардлагатай арга хэмжээ авч, аль болох хурдан хүчингүй болгохыг улс орнуудад шаардав.