Саяхан Дэлхийн хиймэл дагуулын навигацийн системийн олон улсын хорооны 16-р бага хурал АНЭУ-ын Абу-Даби хотноо боллоо. Энэ үеэр Пакистаны төлөөлөгч Хаукер “Бэйдөү систем нь олон улсын хөнжилд хувь нэмэр оруулна гэдэгт би эргэлзэхгүй байна. Ялангуяа, тогтвортой хөгжлийг биелүүлэхийг эрмэлзэж буй хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх болно” гэлээ. 4-ний өдөр Хятад улс "Шинэ эрин дэх Хятадын Бэйдөү" цагаан ном нийтэлсэн нь дээрх яриаг бүрэн гэрчилсэн юм.
Энэхүү 12 мянган үзэгтэй цагаан ном нь Хятадын Бэйдөү системийн хөгжлийн үйл явцыг бүрэн тэмдэглэсэн төдийгүй уг систем шинэ эрин үед орсноос хойш үйлчилгээний шинэ чадавхыг бүрдүүлж, аж үйлдвэрийн шинэ хөгжлийг биелүүлэн, нээлттэй шинэ тогтолцоог бий болгосон тухай бүрэн танилцуулжээ.
Энд онцлон дурдахад сүүлийн 10 жилд Бэйдөү систем хурдацтай хөгжлийн шинэ эринд оржээ. Одоогийн Бэйдөү-3 систем нь АНУ-ын Глобал Байршлын Систем (GPS), Оросын "ГЛОНАСС" дэлхийн навигацийн систем, Европын Галилео хиймэл дагуулын навигацийн системтэй хөл нийлүүлэн алхаж байна. Бэйдөү-3 систем нь дэлхийн хэрэглэгчдэд байршил тогтоож, олон улсын хэмжээний эрэл хайлт хийн, харилцаа холбооны үйлчилгээг үзүүлж байна.
Цагаан номд Бэйдөү системийн 2035 оноос өмнөх хөгжлийг төлөвлөж байгаагаараа онцлог юм. Хятад улс илүү дэвшилт технологид суурилсан, илүү олон төрлийн чадамжийг агуулсан, илүү сайн үйлчилгээтэй шинэ эриний Бэйдөү системийг цогцлох гэж байна. Мөн илүү өргөн цар хүрээг хамарсан, улам нягт уялдаатай, илүү ухаалаг их бүрэн байрлал тогтоох үндэсний системийг байгуулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг биелүүлэхэд орон зайн дэд бүтцээр хангах болно.