НҮБ-ын Ерөнхий ассамблей тогтоолууд батлав
2022-11-04 16:27:21
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 1 болон 3-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн зэвсэглэлийг хорогдуулах хийгээд олон улсын аюулгүйн зөвлөл “Сансарт зэр зэвсгээр өрсөлдөхөөс сэргийлэх тухай цаашдын бодит арга хэмжээ”, “Сансарт түрүүлэн зэр зэвсэг байршуулахгүй байх”, “Мэдээлэл болон холбооны салбарын хөгжлийг олон улсын аюулгүй байдлын өнцгөөс харах” зэрэг гурван тогтоолын төслийг санал хураалтаар баталж, түүндээ Хятад улсын дэвшүүлсэн хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц гэсэн ойлголтыг бичиж оруулсан байна. Ингэснээр хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц гэсэн ойлголт зургаан жил дараалан НҮБ-ын Ерөнхий ассамблейн зэвсэг хорогдуулах хийгээд олон улсын аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд орсон байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн зэвсэг хорогдуулах хийгээд олон улсын аюулгүйн зөвлөлийн санал хураалтад оролцсон Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, зэр зэвсэг хорогдуулах элчин Ли Сун хэвлэлд ярилцлага өгөхдөө, “Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц гэсэн ойлголтод олон орны ашиг сонирхол нягт холбогдон хүн төрөлхтөний хувь заяа хэзээд хамт байдгийг онцолсон учир, өргөн хүрээнд нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, цаг эриний урсгалыг дагах ёстой. Хятад улс хэзээд дэлхийн энх тайвныг эрхэмлэгч, бүх дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын эмх журмыг хамгаалагч, олон нийтийн бүтээгдэхүүн хангагч байж, олон оронтой эвсэн хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг урагшлуулах болно” гэжээ.