"Шинэ эрин дэх Хятадын Бэйдөү" цагаан ном гарав
2022-11-04 15:07:43
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 4-ний өдөр Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба "Шинэ эрин дэх Хятадын Бэйдөү" цагаан ном нийтэлж, шинэ эриний Хятадын Бэйдөү навигаци технологи хөгжлийн ололт амжилт, ирээдүйн хөгжлийн зорилтыг танилцуулж, Хятадын Бэйдөү технологийн хөгжлийн үзэл баримтлал, практик туршлагыг хуваалцжээ.

Цагаан ном нь 12 мянга орчим үсэгтэй бөгөөд өмнөх үг, төгсгөл болон зургаан хэсгээс бүрджээ. Цагаан номд тэмдэглэхдээ, "Бэйдөү нь Хятад улсын бие даасан бүтээл бөгөөд үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрэгцээнд чиглэсэн хиймэл дагуулын навигацийн систем юм. Бэйдөү систем нь олон жилийн хөгжлийн үр дүнд дэлхийн хэрэглэгчдэд бүх цагийн өндөр нарийвчлалтай байршил тогтоох, замын удирдлага, хяналт үйлчилгээ үзүүлдэг чухал шинэ дэд бүтэц болжээ.