Хятад улс ногоон хөгжлийн стратегийг тууштай хэрэгжүүлнэ
2022-11-04 15:30:29
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Бээжинд болж өнгөрсөн ХКН-ын 20-р хуралд ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тавьсан илтгэлдээ, "Цэнгэг ус алтан эрдэнэ, цэцэгт уулс мөнгөн эрдэнэ" гэх баримтлалыг мөрдөж, хүн байгалийг эе зохиролтой байлгахаар хөгжлийг төлөвлөх ёстой" гэж цохон тэмдэглэсэн билээ. Энэ бол Хятад улс социалист орчин үеийн улс орныг иж бүрнээр нь байгуулах, хоёрдугаар зууны зорилтоо биелүүлэх шинэ үүрэг зорилт юм.

Сүүлийн арван жилийн турш Хятад улсын олсон гарамгай амжилтуудын дунд байгаль экологийг хамгаалах чиглэлээрх ололтыг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Энэ салбарын амжилт бусад амжилтын хөрс нь болж байгаа тул ийнхүү онцгойлон үзэж буй юм. Газар тэнгэр, ус агааргүйгээр ямар ч улс орон оршин тогтнож чадахгүй. Энэ нь мөн эрин үеийн хүмүүсийн амьжиргааны чанар чансааг хэмжих чухал стандарт болж буй юм. Байгаль экологийн таатай орчин нь ард иргэдэд хамгийн их өгөөжтэй нь мэдээжийн хэрэг. Намын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин тэргүүтэй намын төв хороо экологийн соёл иргэншлийн байгуулалтыг хэлбэрэлтгүй урагшлуулж, экологи хамгаалах салбарыг цогцоор нь шинэчилж сайжруулсан юм. Өдгөө Хятадын олон газар оронд агаар мандал дахь тоосонцрын нягтрал 34.8 хувиар буурч, орон нутгийн хотуудад цэлмэг тунгалаг өдрийн тоо 87.5 хувиар нэмэгдэж. ДНБ-ны эрчим хүчний нэгжийн хорогдол 26.4 хувиар буурч, 10 мянган юанийн аж үйлдвэрийн нэмүү өртөг бүтээхэд зарцуулах усны хэмжээ 55 хувь буурсан байна.

Хятад маягийн орчин үеийн байгуулалт гэдэг нь бүх нийтээрээ баян чинээлэг амьдралтайн зэрэгцээ эдийн соёл, оюун санааны соёл зохирон хөгжсөн, энх тайван хөгжлийг эрхэмлэж хүн байгаль эе зохицолтой зэрэгцэн оршсон орчин үеийн хөгжлийг хэлж буй юм. Байгалиа дээдэлж, байгальтайгаа зохирон, байгалиа хамгаалах нь орчин үеийн социалист орныг иж бүрнээр нь байгуулахад заавал биелүүлэх ёстой шаардлага юм. Хятад улс хөгжлийнхөө шинэ гараан дээр үзэсгэлэнт Хятад орныг байгуулах төслийг цаашид улам үр дүнтэй хэрэгжүүлж, уул ус, ой шугуй, тариан газар, тал нутаг, элсэн цөлийг цогц судалгаатайгаар засан сайжруулж, аж үйлдвэрийн бүтцэд зохицуулалт хийх, бохирдлыг бууруулах, экологи хамгаалах, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, нүүрсхүчлийг саармагжуулах зэрэг ажлыг нэгдмэл байдлаар ахиулах шаардлагатай байгаа юм.

Үзэсгэлэнт Хятад орныг байгуулах нь социалист орчин үеийн Хятад орныг иж бүрнээр нь байгуулахад заавал биелүүлэх шаардлага мөн бөгөөд экологийн орчноо сайжруулах гэсэн ард олны сайн сайхан хүсэл эрмэлзэл, экологийн соёл иргэншил байгуулахын бодит жишээ мөн. Уг ажлыг биелүүлэхэд оновчтой арга хэмжээ авч, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр засан сайжруулж, хуулийн дагуу ажиллах нь хамгийн чухал болж байгаа юм.

Хүмүүс эх байгальтайгаа зөв харьцвал байгаль эх хүмүүсээс буян хишгээ харамладаггүй билээ. Шинэ цаг эриний шинэ гараан дээр хүн болгон байгаль дэлхийгээ нүднийхээ цэцгий мэт хайрлаж, үйлдвэрлэлээ хөгжүүлж, амьжиргаагаа өөд нь татаж, хичээн ажиллах юм бол тасралтгүй шинэ хөгжилд хүрэх нь гарцаагүй юм.