Орост тавьж буй хоригоо зөөлрүүлэхийг шаардав
2022-11-05 09:53:59
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Оросын тал Хар тэнгисийн боомтуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох гэрээний хэрэгжилтийг сэргээхээ мэдэгдсэн ч гэрээг сунгахгүй байх эрхээ хадгалсаар байна. 11-р сарын 4-ний эх сурвалжийн мэдээлснээр, Орос барууны орнуудаас Оросын хөдөө аж ахуйн банканд тавьсан хориг арга хэмжээгээ зөөлрүүлж, Оросын үр тариа, бордооны экспортод тус дөхөм үзүүлэн, гэрээгээ хэрэгжүүлж, Оросын талд хийсэн амлалтаа биелүүлэхийг хүссэн байна.

АНУ болон барууны бусад орнуудаас ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний улмаас Оросын үр тариа, бордоо үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид банкны төлбөр, даатгалд хамрагдах, хөлөг онгоц түрээслэх, боомтоор нэвтрэх зэрэг талаар олон асуудалд тулгарч байна гэж Оросын тал мэдэгдэв. ОХУ барууны орнуудаас Оросын Хөдөө аж ахуйн банканд тавьсан хориг арга хэмжээгээ зөөлрүүлж, тус банканд Оросын үр тариа болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гүйлгээг хийх боломжийг олгохыг хүссэн байна. Өмнө нь үүнтэй төстэй гүйлгээг Швейцарьт төвтэй олон улсын банк болон Оросын бусад банкны салбарууд хийж байсан бөгөөд одоо холбогдох гүйлгээ нь хориг арга хэмжээнд өртөөд байгаа юм.
ОХУ-ын хүнс, хөдөө аж ахуйн экспортод тулгарч буй саад тотгорыг арилгах амлалтаа үргэлжлүүлнэ гэж НҮБ мэдэгдэв. Эх сурвалжуудын мэдээлснээр НҮБ Оросын саналыг ЕХ болон бусад орнуудтай хэлэлцэж байгаа ч ЕХ хараахан хариу өгөөгүй байна.