Лю Гүйжэнь: Хувь нэмрээ өргөх бол зол жаргал юм
2022-11-05 16:49:22
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын бүх Хятадын төлөөлөгчдийн 20-р хурлын төлөөлөгч Лю Гүйжэнь бол Хятадын төв нутгийн Шань Ши мужийн Дуань Жявань тосгоны намын үүрийн дарга юм. Урьд нь ядуу хүндрэлтэй байсан Дуань Жявань тосгон эдүгээ харин ойролцоох нутагтаа өмнүүр жагсах үзэсгэлэнтэй сайхан тосгон болж чаджээ. Энэ тосгоны хөгжил өөрчлөлтийн тухайд ярихад тосгоны хүмүүс Лю Гүйжэний хүч хөдөлмөртэй салшгүй холбоотой гэж ярих дуртай юм.

Лю Гүйжэнь энэ жил 59 настай. Тэрбээр энэ уулны тосгондоо эмч болж эмийн хайрцаг үүрээд уулын зөрөг замаар туулдаг болсноос хойш 44 жилийг ардаа орхиж, бас бага сургуульд 29 жил багшлан хичээл ном зааж, тосгоныхоо намын үүрийн даргаар 25 жил ажиллажээ.

Олон жилийн туршид нутаг усандаа хувь нэмрээ харамгүй зориулсан тул Лю Гүйжэнь тосгоныхоо ардын итгэлийг олж, 1996 онд тосгоны иргэд түүнийг тосгоны намын үүрийн даргаар сонгожээ. Ийнхүү Лю Гүйжэнь арга бүхнийг сүвэгчлэн хамт олноо дагуулан ядуугаас ангижрах арга зам эрэлхийлжээ. Түүний дайчлалтаар тосгоныхон голын хөвөөнд зулзган нарсан мод суулгажээ. Сайтар арчилсны ачаар гурав дахь хавар нь үр өгөөжөө өгч, тарьсан модоо 75 мянган юаниар заржээ.

Түүнээс хойш Лю Гүйжэний дагуулалтаар зулзган мод суулгах тосгоны иргэд улам олширчээ. Хожим нь Дуань Жявань тосгон нь зулзган мод тарих хоршоолол байгуулж, хол ойрдоо алдартай зулзган модны бааз бүс болжээ. 2017 оны сүүлчид энэ тосгоныхон ядуурлаас ангижирч чадсан байна. Эдүгээ энэ тосгон 8 га талбайд зулзган мод тарьж, 266 га талбайд чацаргана тариалж, ядуугаас ангижарсан өрхийн хүн тутмын жилийн цэвэр орлого 10 мянган юаниас давжээ.

Өдгөө Лю Гүйжэнь тосгоны иргэдээ дайчлан хөдөө тосгоны экологийн аялал жуулчлалыг хөгжүүлж, холбогдох компанитай хамтран ажиллаж амралт аялал жуулчлал, хээрийн аялал, гол мөрнөөр аялах зэрэг аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлж, аялал жуулчлалаар тосгоны иргэдэд орлого бүтээж, нэн сайн сайхан амьдралыг бүтээхийн тулд хичээн чармайж байна.




\Уртнасан\