Тариачин залуугийн баяжлын нууц
2022-11-05 15:43:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төв нутгийн Хүбэй мужийн Жянлин сянийн тариачин Жан Биний тарьсан  усан тутаргын зарим хэсэг нь энэ зуны 60 хоног үргэлжилсэн аагим халуунд ихэд ганджээ. Орон нутгийн засгийн газрын туслалцаа дэмжлэгээр Жан Бинь эхнэртэйгээ хамт гантай тэмцэн ургацаа хамгаалж чадсан байна. 

Үүний зэрэгцээ тэд улсын санаачилгын дагуу өвөлдөө усан тутаргаа хураасны дараа тэр газартаа тосны ургамал тарьж, газраа гүйцэд ашиглан, орчил тариалалтын аргаар ашиг орлогоо нэмэгдүүлсэн юм. Эдүгээ Жан Бинийх нь орон нутагтаа алдаршсан жишиг өрх болж, эргэн тойрны хүмүүстээ дуурайл болж, сайн сайхан амьдралаа цогцолж байна.