Тоон өгөгдлөөр газар тариалангийн ажлыг дэмжигч Ли Тин
2022-11-05 18:02:47
Share
Share this with Close
youtube WeChat

Элбэг ургац хураалтын энэ улиралд Хятад улсын өргөн уудам газар тариаланд цөөн бус “шинэ тариаланчид” шинэ үзэл ойлголт, шинэ технологи, шинжлэх ухааны менежментийн арга хэлбэрийг ашиглан уламжлалт хөдөө аж ахуйн тариалалтын арга маягийг шинэчилж, өөрсдийн арга замаар амжилт бүтэмжид хүрч байна.

Хурлын үеэр PPT ашигладаг бөгөөд “тоон өгөгдөл”, “мэдээллийн урсгал” зэрэг үг нь тэдний хурлын ярилцлагын үеэр яригддаг хамгийн олон давтамжтай үг юм. Дундаж насаар 29-тэй энэ хэсэг бүлэг залуучууд үнэндээ газар тариалангийн ажилд цаг завгүй яарцгааж яваа юм.

Ли Тин бол энэ хамт олны хариуцлагатан юм. 2015 онд их сургуулиа дүүргэсний дараа тэрбээр Хятадын өмнөд нутгийн Гуандүн мужийн нэгэн эко хөдөө аж ахуйн компанид ирж ажиллажээ. 2016 оны сүүлчид энэ ажлаа орхин Хятадын төв нутгийн Ань Хүй мужийн Ин Шан сянь дахь гэр нутагтаа ирж бизнес эрхэлжээ.

Түүний дагуулсан “шинэ тариаланчин” багийнхан 11 бие бүрэлдэхүүнтэй бөгөөд бүгдээрээ баклаварын дипломтой. Зарим нь хөдөө аж ахуйн мэргэжлээр, зарим нь банк санхүүгийн мэргэжлээр, бас зарим нь хэвлэл мэдээлийн мэргэжлээр төгссөн юм. Газар тариалангийн ажилд тоон өгөгдлийг сайтар ашиглаж чаддаг нь тэдний давуулаг тал гэж Ли Тин үздэг банйа.

Таримлын ургалтын үе шат, зах зээлийн үнийн өөрчлөлт, борлуулах шатан дахь байдал, хэрэглэгчид гээд эдгээр тоон өгөгдөлд хийсэн анализ мэдээлэлүүд нь Ли Тин хийгээд түүний хамт олны хувьд авч хэлбэл үр суулгах, бордоо нэмэх, тариалангийн эм шүршихтэй адилхан чухал зүйл юм. Эдгээр мэдээлэлд суурилан Ли Тин “Зах зээлээр жолоодлого болгох, захиалгын дагуу тариалах” чиглэл тогтоож, чинжүү зэрэг зүйл бүрийн хүнсний ногооны тариалалтын бүтцэд зохицуулалт хийснээр борлуулалт сайн үр ашигтай болжээ.

Ажлын баг хамт олон болон нийгмийн санхүүжүүлэлтийн дэмжлэгээр Ли Тин чих суулгах дижитал үйлдвэр, хүйтэн агуулах, шүрших автомат систем зэрэг “тариалангийн шинэ хэрэгсэл”-ийг байгуулж, тариалангийг илүү шинжлэх ухааны, тариалахад илүү хялбар дөхөм болгожээ.

Ноднин Ли Тин нь Ин Шан сяний шинжлэх ухаан технологийн тусгай төлөөлөгч болж, түүний бааз нь тухайн нутагт орчин үеийн хөдөө аж ахуйг сурталчлан танилцуулах жишиг бүс болж, долоо хоног бүр олон хүмүүс ирж суралцан танилцдаг болжээ. Ли Тин өөрийн хичээл зүтгэлээр амжилтад хүрч чадсаны зэрэгцээ эргэн тойрны нэн олон хүмүүс орчин үеийн хөдөө аж ахуйн ажилд оролцоход үлгэр дууриал болсон байна.




\Уртнасан\