Маркос Тройо: БРИКС-ын орнууд цаашид хөгжин дэвших ихээхэн орон зайтай
2022-11-05 16:21:31
Share
Share this with Close
youtube WeChat

БРИКС-ийн орнуудын Хөгжлийн шинэ банкны захирал Маркос Тройо бол ажил мэргэжлийн баялаг туршлагтай хүн юм. Тэрбээр Бразилын Эдийн засгийн яамны дэд сайдаар ажилласан хугацаандаа Өмнөдийн хамтын зах зээл болон Европын холбоо хооронд эдийн засгийн цогцуудын хамгийн томоохон чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулсан юм. Бразилиас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд суугаа төлөөлөгчөөр ажилласан хугацаандаа тэрбээр Афганистан, Зүүн-Тимор болон Азийн бусад үйл хэргийг хариуцаж байжээ. Тэрбээр мөн Колумбын их сургуулийн БРИКС-ын орнууд судалгааны төвийг үүсгэн байгуулж, даяаршил, өрсөлдөөний хамаатай иж бүрэн бүтээлүүдийг туурвижээ. Маркос Тройо нь 2020 оны 5-р сард БРИКС-ын орнуудын Хөгжлийн шинэ банкны захирал болсноос хойш хүмүүс түүнд ихээхэн итгэл найдвар тавьж байна.

Маркос Тройо хэлэхдээ: Хөгжлийн шинэ банк нь засаглалын бүтцийн хувьд маш нарийн нямбай бөгөөд өндөр үр бүтэмжтэй, тус банк нь “шинэ” төдийгүй “шуурхай”, “оновчтой” юм. КОВИД-19 цар тахал дэгдсэний дараа тус банк 2020 оны 4-р сар гэхэд цар тахлын эсрэг тэмцэх яаралтай тусламжийн зээл олгох механизмыг шуурхай байгуулж, шуурхай арга замаар хойно өмнө нийт 9 тэрбум ам.доллар бүхий яаралтай тусламжийн зээлийг батлан зөвшөөрч, гишүүн орнуудын цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгаа сэргээхэд нь туслан дэмжихэд зарцуулсан юм. Жишээ нь Өмнөд Африкийн эдийн засгийн сэргэлтийг дэмжин яаралтай зээл олгож, 2021 оны 6-р сард гэрээ байгуулан зээлийг олгож, зээлээр дэмжсэн тус улсын ерөнхийлөгчийн хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөө нь хагасхан жилийн дотор 700 мянга шахам ажлын байр бий болгосон юм гэв.

Маркос Тройо хэлэхдээ: БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизм нь анх эхлэхдээ глобал эдийн засгийн ирээдүйн дүр зургийг тусгасан үзэл ойлголт байсан бол харин эдүгээ хөгжөөд дэлхийн эдийн засгийн хөгжлийг жинхэнэ урагш ахиулсан засаглалын хэрэгсэл болов. БРИКС-ын орнуудын хөгжлийн шинэ банк хэмээх энэхүү өөрсдийн байгууллагаа байгуулж чадсан БРИКС-ын орнууд цаашид хөгжин дэвших ихээхэн орон зайтай байгаа юм гэжээ.





\Уртнасан\