Чингэлэг тээвэрлэлт 15.4 хувиар өсөв
2022-11-06 15:37:53
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Ложистикийг саадгүй нэвтрүүлэх ажлын удирдах хэсгийн албаны хянасан тоо бүртгэлээс үзвэл, 11-р сарын 5-нд үндэсний төмөр замын ачаа тээвэрлэлт өндөр түвшний үйл ажиллагаагаа хадгалан, мөн өдөр 10 сая 590 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх сарын мөн үеийнхээс 0.82 хувь нэмэгджээ. Хятад улсын хурдны авто замаар мөн өдөр 7 сая 1600 ачааны машин зорчсон нь өмнөх сарынхаас 4.79 хувиар буурсан байна. Хяналтад хамрагдсан боомтуудын ачаа бараа хүлээн авсан, илгээсэн хэмжээ 33 сая 108 мянган тоннд хүрсэн нь өмнөх сарынхаас 5.1 хувиар өсч, 814 мянган ширхэг стандарт чингэлэг дамжуулан өнгөрүүлсэн нь өмнөх сарын мөн үеэс 15.4 хувиар нэмэгдэв. Иргэний агаарын тээврийнхний ажилуулдаг ачаа тээврийн нислэг 754 удаагийн нислэг үйлдсэн нь өмнөх сарын мөн үеэс 2.1 хувиар багасжээ. Шуудангийн буухиа хүргэлтийнхэн 334 сая ширхэг илгээмж хүлээн авсан нь өмнөх сарынхаас 10.9 хувиар буурч, 388 сая ширхэг илгээмжийг хүргэж өгсөн нь өмнөх сарын мөн үеэс 11 хувиар багассан байна.




\Уртнасан\