Экспогийн “Хуучин найз” нарын хүсэл мөрөөдөл
2022-11-06 11:26:29
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 4-ний орой Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхай хотод болсон Хятадын олон улсын импортын тавдугаар экспогийн нээлтийн ёслолд цахим хэлбэрээр оролцон, “Нээлттэй хөгжин цэцэглэсэн сайн сайхан ирээдүйгээ хамтран цогцолъё”  хэмээх илтгэл тавив. Гадаадад улам илүү нээлттэй байлгах тухай Ши Жиньпин даргын хийсэн амлалтыг Импортын экспод оролцож байсан гадаадын бизнесманүүд сайшааж байгаа бөгөөд Хятад улсын чансаатай хөгжил, нээлттэй бодлогын шинэ боломжийг хуваалцахыг хүсэж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, 145 улс орон бүс нутаг болон олон улсын байгууллага энэ удаагийн импортын экспод оролцож байгаа бөгөөд 66 улс орон, олон улсын 3 байгууллага Үндэсний ерөнхийлсөн үзэсгэлэнд оролцон, дэлхийн хүчирхэг 500 аж ахуйн нэгж, хошууч аж ахуйн нэгжээс 284  аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнд оролцож байна. Үүнээс 90 хувь нь өмнө нь оролцож байжээ.