Египет улс 13 зүйлийн санаачилга дэвшүүлжээ
2022-11-06 17:39:12
Share
Share this with Close
youtube WeChat

Египет улс энэ сарын 6-18-ны өдрүүдэд Улаан тэнгисийн эргэ дэх Шарм эль Шейх хотноо “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц”-ын гэрээлэгч талуудын 27-р удаагийн хурлыг (COP27) зохион байгуулах юм. Энэ сарын 5-нд зохион байгуулагч Египетийн тал тус удаагийн хурал эхлэхийн өмнөхөн 13 зүйлт санаачилгыг дэвшүүлжээ.

Эдгээр санаачилгад: Эрчим хүчийг Африк тив руу шударга, тогтвортойгоор шилжүүлэх, Африкчууд амьдралын чансаагаа сайжруулах, Африк тивийн эмэгтэйчүүдийн дасан зохицох чадвар, Африк тивийн хог хаягдлыг шийдвэрлэх санаачилга-2050, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төсөл энх тайвны төлөө байх, санхүүжилтийн шударга байдлын тухай Шарм эль Шейхийн зөвлөмж, хотуудын зам харилцааны тогтвортой хөгжил, хот хорооллын тогтвортой хөгжил хийгээд сэргэх чадвар, байгальд тулгуурласан тогтвортой хөгжлийн шийдвэрлэх төслийн Шарм эль Шейхийн түншүүдийн харилцаа, уур амьсгал хийгээд үр тарианы өөрчлөлт зэрэг агуулга багтжээ.

197 улс орон, олон улс болон бүс нутгийн хэдэн арван байгууллагын 40 мянга гаруй хүн энэ удаагийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хуралд оролцож, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн тухай жил тутмын хэлэлцээнд оролцож, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын сөрөг үр дагавар, дасан зохицох байдлыг нэмэгдүүлэх талаар хайн хэлэлцэх төлөвтэй байна.




\Уртнасан\