Импортын экспод олон шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна
2022-11-06 16:11:20
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 6-нд импортын экспод шинэ бүтээгдэхүүнийг нийтлэн танилцуулж эхэлсэн бөгөөд олон шинэ бүтээгдэхүүнийг олон улсад, эсвэл Азийн хэмжээнд анхдагч удаа нийтэллээ. Хятад улсын дотоодын бизнеж нэгжүүд ч бие даан бүтээсэн бүтээдэхүүний загвараа экспогоор танилцуулж банйа. Ийнхүү дөрвөн хоног дараалан шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах юм.

Өнөөдрөөс эхлэн шинэ бүтээгдэхүүнийг нийтлэх бүх арга хэмжээг ХТРТ-ийн хэрэглэгчдийн APP-д “Импортын экспогийн шинэ бүтээгдэхүүнүүд” тусгай булан гаргаж арга хэмжээг газар дээрээс нь шууд дамжуулна.

Шинэ бүтээгдэхүүнүүдийг нийтлэх бүсэд олон бүтээгдэхүүнийг танилцуулж буйгаас гадна үзэсгэлэнгийн олон лангуунд ч олон шинэ бүтээгдэхүүн тавигджээ. Жишээлбэл, диаметр нь ганц ширхэг үсний 1/5-тэй тэнцхүйц хамгийн нимгэн шил, ахмадууд гадагш зорчиход үйлчилгээ хангах машин төхөөрөмж, AI шил, охидуудын гоо сайхны ухаалаг хайрцаг гээд маш олон шинэ бүтээгдэхүүн, шинэ хэрэглээ нь ирээдүйн амьдрал, тэргүүний шинжлэх ухаан технологитой гүнзгий уялдсан байна. Түүнчлэн шинэ нийтэлсэн бүтээгдэхүүн нь ногоон, нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай байхыг илүү эрхэмлэсэн байна.

Импортын экспо өнөөдөр хоёр дахь өдөртөө орж, өнөөдөр өмнөх удаагийн импортын экспод оролцсон бизнес нэгжүүдийн сурталчилгааны арга хэмжээ, худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих хурал, үзэсгэлэнд оролцогч бизнес нэгжүүдийн холбооны хурал зэрэг олон арга хэмжээ зохиогдох юм.




\Уртнасан\