Жухайн нисэхийн үзэсгэлэнд оролцох нисэх онгоцууд нислэгийн сургуулилт хийв
2022-11-06 16:06:01
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 5-ны үдээс хойш Хятадын Агаарын цэргийн олон загварын нисэх онгоц Жухайн Жиньвань нисэх онгоцны буудалд анхдагч удаа шалгалтын нислэгийн сургуулилт хийжээ.

Мөн өдрийн 13:00 цагийн үеэр хоёр J-16 нисэх онгоц ар араасаа хөөрч, агаарт олон төрлийн нислэгийн хичээл сургуулилт хийв. Дараа нь J-20 загварын дөрвөн нисэх онгоцоор бүрдсэн баг Жухайн Жиньвань нисэх онгоцны агаараар нисэн өнгөрч, холбогдох дасгал сургуулилтаа дуусгасны дараа тус нисэхийн буудалд газарджээ.

Нисэх хүчний нэгэн ангийн штабын дарга Дүн Жюнь хэлэхдээ: Сургуулилтын гол зорилго нь эндэхийн цаг агаарын нөхцөлд дасан зохицохын төлөө юм. Эндэхийн агаарын хэм, чийг зэрэг орчин нөхцөлийг үндэслэн үзүүлбэрийн арга төслөө бид улам боловсронгуй болгож, үзэгчдэд нэн гайхалтай үзүүлбэрийг толилуулахыг хичээж байна. J-20 нисэх онгоцны нисэгчид бүгдээрээ бэлтэглээ хангасан. Баталгаажуулалтын ажилтан болон тоног төхөөрөмж ч бэлэн болсон юм гэжээ.

Энэ удаагийн нисэхийн үзэсгэлэнд Хятадын агаарын арми J-20, Y-20, агаарт шатахуун нэмэх Y-20 зэргээр төлөөлөл болгосон өдгөө ашиглалтад байгаа тоноглолоо оролцуулж байна.




\Уртнасан\