Намгархаг газрыг хамгаалахыг уриалав
2022-11-06 13:45:55
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин дарга 11-р сарын 5-ны үдээс хойш Үханьд болсон “Намгархаг газрын тухай конвенц”-ид нэгдсэн талуудын 14-р бага хурлын нээлтийн ёслолд цахим хэлбэрээр оролцож, "Намгархаг газрыг нандигнан, ирээдүйгээ хамгаалж, намгархаг газрыг хамгаалах дэлхийн үйл ажиллагааг ахиулъя" гэсэн илтгэл тавьжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, эрт дээр үеэс хүн төрөлхтөн ус дагаж амьдран, янз бүрийн соёл иргэншлийг бүтээсэн юм. Бид намгархаг газрыг хамгаалах дэлхийн үйл ажиллагааг хамтдаа ахиулах ёстой гэжээ.
Тэрээр хэлсэн үгэндээ: Намгархаг газрыг хайрлан хамгаалж, байгаль дэлхийгээ дээдлэн, хүний үйл ажиллагааны нөлөөлөл, хохирлыг багасгаж, намгархаг газрын экологийн аюулгүй байдлыг баталгаажуулах ёстой.
——Намгархаг газрыг хамгаалах дэлхийн үйл явцыг ахиулж, хамтын ажиллагааны механизм, платформыг боловсронгуй болгож, олон улсын ач холбогдолтой ус намгархаг газрын цар хүрээг өргөжүүлэх ёстой.
——Бид намгархаг газрын дэлхий нийтэд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэн, чадавхыг нь бүрэн дайчлан ашиглах ёстой гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс намгархаг газрыг хамгаалах талаар түүхэн амжилт гаргаж, хамгаалалтын тогтолцоог бий болгож, “Намгархаг газрыг хамгаалах тухай хууль”-йг баталсан юм. Бид хамтран зүтгэж дэлхийн намгархаг газрыг хамгаалах шинэ хуудсыг сөхөхийн төлөө хичээн зүтгэх ёстой гэжээ. Сарантуяа