Хунчяогийн олон улсын эдийн засгийн форум болов
2022-11-06 14:08:35
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 5-ны өдөр Бээжинд Хунчяогийн олон улсын эдийн засгийн 5-р форум  "Хятадын хөгжлийн шинэ хэтийн төлөв ба дэлхийн хөгжлийн шинэ боломж" салбар  форумыг зохион байгуулжээ. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Суртал ухуулгын яамны сайд  Ли Шүлэй оролцон, үг хэлэв.

Ли Шүлэй хэлэхдээ, Ши Жиньпин дарга Хятадын 5 дахь удаагийн олон улсын импортын экспогийн нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ, нээлттэй байх нь хүн төрөлхтний соёл иргэншлийн ахиц дэвшлийн чухал хөдөлгөгч хүч, дэлхийн цэцэглэл хөгжлийн цорын ганц зам мөн гэдгийг гүнзгий тайлбарлаж,  Хятад улс цаашид илүү нээлттэй байлгах байр сууриа тодорхойлж, Хятад улс дэлхий нийттэй хөгжлийн хөгжлийн боломжоо хуваалцах шийдвэр зоригоо илэрхийлсэн нь маш чухал ач холбогдолтой юм гэжээ. 

Ли Шүлэй онцлон тэмдэглэхдээ, Хятад улс ард түмнийхээ үр өгөөжийг гуйвшгүй нэмэгдүүлж, чансаатай хөгжлийг ахиулан, илүү нээлттэй байдлыг хадгалж, энх тайван хөгжлийн замаар замнан, бүх улс орны хамтын хөгжилд улам их эрч хүч, түлхэц өгөх болно. Дэлхийн энх тайван, амар амгалан байдалд илүү тогтвортой хүчин зүйл нэмэрлэнэ гэжээ.