Аж үйлдвэрийн интернетийн салбарын цагаан ном хэвлэгдэв
2022-11-07 10:07:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын аж үйлдвэрийн Интернетийн судалгааны хүрээлэнгээс энэ сарын 6-нд нийтэлсэн "Хятадын аж үйлдвэрийн интернетийн салбарын эдийн засгийн хөгжлийн цагаан ном"-д,  2022 онд тус салбарын нэмүү өртөг 4.45 их наяд юаньд хүрч  ДНБ-ий 3.64 хувийг эзэлнэ гэж тооцжээ. 

Өнөөгийн байдлаар, Хятадын аж үйлдвэрийн интернетийн салбар нь үндэсний эдийн засгийн 45 төрлийг хамарчээ. 2021 онд аж үйлдвэрийн интернет хандалтын салбарын нэмүү өртөг 2.93 их наяд юаньд хүрсэн байна. Харин 2022 онд энэхүү салбарын нэмүү өртөг 3,16 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна.