“Намгархаг газрын конвенц”-ыг үндэслэн байгуулагч талуудын 14-р чуулга уулзалтын сайдын хэмжээний бага хурал зургааны өдөр Хятадын Хүбэй мужийн Үхань хотод өндөрлөсөн бол хурлаар “Үханий тунхаг”-ийг балан ёсоор баталж, намгархаг газрыг хамгаалахад хүч тавихыг даян дэлхийд хандан уриалжээ.
Хятад улс нийт 56 сая 350 мянган га намгархаг газартай нь дэлхийн нийт хэмжээний 4 хувийг эзэлж байдаг. Үүнээс баруун хойдын Хөхнуур-Төвөдийн өндөрлөгийн Хайшигийн Монгол үндэсний өөртөө засах жөүгийн Улаан шяний нутагт байрлах Дулаан нуур нь далайн түвшнээс 2973 метр өргөгдсөн зэрлэг амьтадын жаргалын район юм.