Малавид холер дэгдэж 200 хүн нас барав
2022-11-07 10:17:22
Share
Share this with Close
youtube WeChat

Малави улсад халдварт холер өвчин дэгдсэнээс 200 хүн нас баржээ. Малавийн  зүүн өмнөд хилийн Макинга бүсэд өнгөрөгч гуравдугаар сард холерийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш тус улсад нийт 6720 халдвар гараад байна.

Малавийн Эрүүл мэндийн сайд Кумбизэ Чипонда хэлэхдээ, Ликома арлыг  багтаасан тус улсын 28 бүс нутагт холерийн тохиолдол бүртгэгдээд байна гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаагүй, цэвэр аюулгүй ундны ус дутагдаж байгаа болон боловсон жорлон, ариун цэврийн өрөөний хангамж муутай нь энэ өвчний үүсэх гол шалтгаан болж байна гэжээ.