Импортын экспогийн цар хүрээ улам тэлж байна
2022-11-07 16:20:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын импортын 5 дахь эскпо Шанхайд болж байна. 2018 оноос хойш цар хүрээ нь тасралтгүй өсөн нэмэгдэж, улам бүр нээлттэй болж буй зах зээл хийгээд Хятадын өөдрөг ирээдүйтэй эдийн засаг дэлхийн олон бизнесмэнийг импортын экспод татан оролцуулсаар байна. Энэ онд импортын экспогийн “найзын тойрог” илт нэмэгдэж, нийт 145 орон, бүс нутаг болон олон улсын байгууллага нэгж үзэсгэлэнд оролцож байна.

Импортын экспогийн нөлөөллийн чадавхи болон “давамгай үр ашиг” үргэлжлэн ундарч, маш олон шинэ найз импортын экспогийн аялалдаа зоримог шуударсан байна. Америкийн Gilead хэмээх аж ахуйн нэгж нь биологийн салбарт үйлдвэрлэл эрхэлдэг, эмийн компани юм. Тус компаний ТУЗ-ийн орлогч дарга, Хятад дахь үйлдвэрлэл хариуцсан захирал Жин Фанчянь хэлэхдээ, "Хэдийгээр компани маань уг үзэсгэлэнд анх удаа оролцож байгаа боловч олон жилийн турш Хятадын анагаах ухааны зах зээлийн идэвхитэй хөгжилтэй хамтдаа байсаар ирсэн. Импортын экспогийн үр нөлөөг ашиглан Хятадын зах зээлд хөлөө олж, үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг хүсэж байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, “Энэ удаад бид импортын экспод анхлан оролцож байна. Иймэрхүү нээлттэй, хамтдаа хуваалцсан талбараар дамжин бид өөрийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байгаадаа маш их баяртай байгаа. Gilead компани Хятад улсыг хамгийн чухал зах зээлийн нэгээр үзсээр ирсэн юм. Бид урт хугацаанд Хятадад хөгжих итгэл болон шийдвэр зоригоо хэвээр хадгалж, нэн олон шинэлэг бүтээгдэхүүнээ Хятадад авчирч, эрүүл саруул Хятадын ерөнхий зорилт эртхэн биелэхийг дэмжих болно” гэжээ.

Энэ оны импортын экспогийн “найзын тойрог” тэлж, олон шинэ найзуудтай болсон байна. Хятадын олон улсын импортын экспогийн газрын дэд дарга Сун Чэнхай хэлэхдээ:“127 орон болон бүс нутгийн аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн худалдаанд оролцож, 66 орон болон олон улсын 3 байгууллага холбогдох орны ерөнхий үзэсгэлэнд оролцсон нь тоо хэмжээний хувьд өнгөрсөн удаагийнхаас илт давсан байна. Дэлхийн хүчирхэг 500 аж ахуйн нэгж болон салбартаа тэргүүлж буй компаниудаас нийтдээ 284 аж ахуйн нэгж уг үзэсгэлэнд оролцсоны 90 орчим хувь нь уг экспод давтан оролцож байгаа юм” гэжээ.

Хөгжсөн орнуудын аж ахуйн нэгжээс гадна, хөгжиж буй орнууд болон хөгжил буурай орнуудын аж ахуйн нэгжүүд ч импортын экспогоор дамжин Хятадын том зах зээлийн хөгжлийн боломжийг хуваалцахыг хүсэж байгаа ажээ. Кирибати улсын загасны аж ахуйн хязгаарлагдмал компани бол тус улсын хамгийн том аж ахуйн нэгж юм. Энэ онд тэд бас импортын экспод хүрэлцэн иржээ. Тус компаний ахлах оператор Локшон Малвана хэлэхдээ:“Хятадад далайн бүтээгдэхүүний хамгийн том зах зээл байдгийг бид мэднэ. Тиймээс бид Хятадын энэхүү томоохон боломж руу нэвтрэхийг хүсэж байна. Бид Хятадын хэрэглэгчдийг маш их сонирхон импортын экспод оролцож байна” гэжээ.

Энэ онд “Бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншийн харилцааны гэрээ”(RCEP)-ний гишүүн орнууд бүгдээрээ аж ахуйн нэгжээ үзэсгэлэнд оролцуулж, “Бүс ба зам” дагуух орнууд, ШХАБ-ын гишүүн орнууд ч олноороо үзэсгэлэнд оролцож байна. Мөн онд Никарагуа, Жибути, Мавритани, Коморские Острова, Мозамбик, Конго, Ирак, Исланд зэрэг 8 орон анх удаагаа үндэсний үзэсгэлэнд оролцож байгаа ажээ.

Хятадын олон улс судлалын хүрээлэнгийн дэд хариуцлагатан Су Шяохуй хэлэхдээ, "Импортын экспо нэгэнт хөгжөөд бүх талын, олон салбарын, интеграцчилсан хамтын ажиллагааны нээлттэй индэр болсныг гадаадын олон бизнесмэн мэдэх болсон. Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлаа ахиулж, дэлхий дахинтай хөгжлийн боломжоо хуваалцаж байгааг хөгжсөн хийгээд буурай бүхий л улс орон цөм мэдрэх болсон байна".

Тэрээр хэлэхдээ, “Хөгжиж буй орон болон хөгжлөөр буурай улс орон болон бүс нутагт илүүхэн боломж олгож, тэднийг эдийн засгийн даяарчлалын явцтай сайтар уялдуулан нэгтгэхийг Хятад улс ямагт эрмэлздэг. Хөгжлөөр тааруухан орон болон бүс нутгууд эдийн засгийн даяарчлалын явцтай уялдан нэгдэж, холбогдох үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээнд нэвтэрч, боломжоор хангагдахад гүүр болж буй олон нийтийн чухал тавцан нь энэхүү импортын экспо юм. Тиймээс импортын экспог эхлүүлэхээсээ эхлэн Хятад улс тасралтгүй хөгжиж буй орон, ялангуяа хөгжлөөр хамгийн тааруухан орнуудад ихээхэн хөнгөлөлт үзүүлж дэмжсээр ирсэн юм. Энэ нь дэлхийн хамтын хөгжил, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг ахиулах зорилтын хөдөлгөгч хүч юм" гэжээ.

Импортын экспо нэн олон шинэ найзуудтай болж, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологид анхаарлаа төвлөрүүлж, бүх дэлхийн хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, боломж хангаж байгаа юм. Нэн олон хүмүүс импортын экспогийн “найзын тойрог”-ийг тэлэн шинэтгэж, нэн сайн сайхан ирээдүйг бий болгосоор байна.