Хятадын гадаад хөрөнгө оруулалтын тайланг нийтэлжээ
2022-11-07 16:19:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яам, Статистикийн үндэсний газар, Гадаад валютын хяналт удирдлагын газар хамтран 11-р сарын 7-нд 2021 оны Хятадын гадаад дахь шууд хөрөнгө оруулалтын статистикийг нийтэлжээ. Уг тайланд 2021 онд Хятадын гадаад руу чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын онцлогуудыг танилцуулсан байна. 

Нэгд, Хятад улс том хөрөнгө оруулагч орон хэвээр байна. 2021 онд Хятадын гадаад руу чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 178 тэрбум 820 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн орны мөн үеэс 16.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. 

Хоёрт, Хятадын хөрөнгө оруулалтын бүтэц тасралтгүй боловсронгуй болж байна. 2021 онд Хятадын гадаад дахь шууд хөрөнгө оруулалт үндэсний эдийн засгийн 18 гол салбарыг хамарсан бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувь нь түрээс, бизнесийн үйлчилгээ, жижиглэнгийн болон бөөний худалдаа, аж үйлдвэрлэл, банк санхүү, зам тээвэр зэрэг салбарыг хамарч, хөрөнгө оруулалт хийсэн хэмжээ нь 10 тэрбум ам.долларыг давжээ. 

Гуравт, “Бүс ба зам” дагуух орнууд дахь хөрөнгө оруулалтын хэмжээ илт нэмэгдэж байна. 2021 оны эцэс гэхэд, Хятад улс "Бүс ба зам" дагуух улс орнуудад 11 мянга гаруй аж ахуйн нэгж байгуулсан нь Хятадын хилийн чанад дахь  нийт аж ахуйн нэгжийн дөрөвний нэг орчим хувийг эзэлж байна.

Дөрөвт, Хятадын орон нутгийн аж ахуйн нэгжүүд гадаад руу идэвхитэй хөрөнгө оруулалт хийж байна. 2021 онд Хятадын дотоодын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн бус гадаадын хөрөнгө оруулалт нь 87.73 тэрбум ам.долларт хүрчээ. 

Тавд, харилцан ашигтай хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч байна. 2021 онд гадаад дахь хөрөнгө оруулалтаар дамжин 214.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон бол 128 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлосон байна.