Интернэтийн цагаан ном гарчээ
2022-11-07 15:56:21
Share
Share this with Close
youtube WeChat

Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба энэ сарын 7-ны өдөр "Интернет сүлжээний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулъя" цагаан номыг нийтэлжээ. Цагаан номд шинэ эриний Хятадын интернет сүлжээний хөгжил, засаглалын үзэл баримтлал, практикийг дэлгэрэнгүй танилцуулж, Хятад улсын интернетийн орон зай дахь хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад гаргасан эерэг ололт амжилтыг хуваалцаж, цахим орон зайд дахь олон улсын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг эрэлхийлсэн байна.

Мөн цагаан номд тэмдэглэхдээ, "Дэлхийн хөгжиж буй хамгийн том орон, мөн хамгийн олон интернет хэрэглэгчтэй Хятад улсын хувьд, мэдээллийн эрин үеийн хөгжлийн чиг хандлага, хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, харилцан зөвлөлдөх, хамтаар байгуулах, хамтдаа хуваалцах дэлхийн засаглалын үзэл баримтлалыг чанд мөрдөж, интернетийн орон зай дахь хувь заяаны нэгдмэл цогцыг бий болгоход дэмжлэг үзүүлж байна. Хятад улс интернет сүлжээний олон улсын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дижитал эдийн засгийн хамтын ажиллагаагааг өргөтгөн, сүлжээний аюулгүй байдлыг хамтдаа хамгаалах бөгөөд дэлхийн интернетийн засаглалын тогтолцооны өөрчлөлт, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, интернетийн хүртээмжтэй хөгжлийг ахиулан, олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.

Интернет бол хүн төрөлхтний хамтын гэр орон бөгөөд энэхүү орон гэрээ илүү хөгжсөн, цэвэр цэмцгэр, аюулгүй байлгах нь олон улсын хамтын нийгэмлэгийн үүрэг хариуцлага юм. Хятад улс дэлхийн бусад орнуудтай хамтаар илүү шударга, хүртээмжтэй, нээлттэй, тогтвортой, эрч хүчтэй интернетийн орон зайг бий болгон, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг бүтээхэд бэлэн байна хэмээн Цагаан номд тэмдэглэжээ.