Малвинас арлуудын бүрэн эрхийн асуудлаар хэлэлцээ хийх нь зүйтэй
2022-11-07 22:51:15
Share
Share this with Close
youtube WeChat

Чагос олтригийн бүрэн эрхийн асуудлаар хэлэлцээ хийж эхлэхээр Их Британи, Маврики нэгэнтээ шийдсэн бөгөөд ирэх оны эхээр гэрээ тохиролцохыг хүсэж байна хэмээн Их Британийн Гадаад харилцааны сайд Жеймс Клеверли саяхан мэдэгджээ. Их Британи ийм байр суурь илэрхийлсэн нь Чагос олтригийн бүрэн эрхийн асуудлаарх зөрчил маргаан шийдвэрлэгдэхийг урагш ахиулсан чухал алхам гэж гаднынхан үзэж байна. Гэтэл Их Британи Чагос олтригийн бүрэн эрхийн асуудлаар хэлэлцээ хийхдээ бэлэн байгаа юм бол одоо болтол хууль бусаар түрэмгийлэн эзэлсээр байгаа Малвинас арлуудыг мартаж болохгүй, Малвинас арлуудын бүрэн эрхийн асуудлаар ч Аргентинтэй хэлэлцээ хийх ёстой юм.

Их Британи бол гадагшаа хамгийн олон колоничлол хийсэн Европын хүчирхэг гүрэн байсан бөгөөд түүхийн адил бус цаг үед дэлхийн улс орнуудын бараг 90 хувийг түрэмгийлж өнгөрсөн байдаг. Чагос олтриг, эсвэл Малвинас арлуудын аль нь ч Их Британийн колоничлолын үедээ үлдээсэн өр бөгөөд өнгөрсний “Нар жаргадаггүй эзэнт гүрэн”-ий колоничлолын гэм бурууг нь гэрчилж байдаг.

Чагос олтриг нь Энэтхэгийн далайн төв хэсэгm байдаг бөгөөд Африкийн арлын орон Маврики улсын уулаасаа байсан нутаг дэвсгэр нь юм. 1965 онд Маврики улсын тусгаар тогтнохын нэмэлт нөхцөл болгож Их Британи Чагос олтригийг салган “Их Британийн Энэтхэгийн далай дахь нутаг дэвсгэр” болгон хувиргаж, зохистой үед буцаан өгнө гэж мэдэгдсэн юм. 1968 онд Маврики улс тусгаар тогтносныхоо дараа Чагос арлыг нь буцаан өгөхийг Их Британиас шаардсаар ирэв. Гэтэл Их Британи буцаахгүй хойшлуулж, зүйл бүрийн аргаар арлын уугуул иргэдийг хөөн зайлуулж, Америкийн арми тус арал дээр цэргийн бааз байгуулахыг дэмжсэн байна.

 2019 оны 2-р сард НҮБ-ын Олон улсын шүүх Чагос олтригийг эзэлсэн Их Британийн үйлдлийг хууль бус хэмээн үзэж, Чагос арал дахь засаг захиргааны харъяалалаа Их Британи нэн даруй эцэс болгох ёстой гэж мэдэгджээ. Мөн оны 5-р сард НҮБ-ын ерөнхий ассамблей  дийлэнхийн саналаар шийдвэр баталж, зургаан сарын хугацааны дотор Чагос олтригийг Маврики улсад буцаан өгөхийг Их Британиас шаарджээ. Энэ оны 2-р сард Маврики улсаас НҮБ-д суугаа төлөөлөгч Жагдиш Коонжул судалгааны нэгэн багийг даргалан Чагос олтригт гарч төрийн далбаагаа мандуулан,  нутаг дэвсгэрээ эргүүлэн авахын шийдвэр зоригоо дэлхий нийтэд харуулсан юм.

 Иймэрхүү нөхцөл байдалд Их Британи Чагос арлын бүрэн эрхийн асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн дарамт шахалтаас шалтгаалсан бөгөөд одоогийн Их Британийн чадвар, олон улс дахь нөлөөх чадвар нь буурсныг дамаар тусгаж байна. Түүнчлэн Их Британийн дотоодын зөрчил хурцадсаар байгаатай ч холбоотой юм.

Маврикитай хэлэлцээ хийнэ гэж Их Британи мэдэгдсэний дараа Аргентин улс Малвинас арлын бүрэн эрхийн асуудлаарх хэлэлцээг сэргээхийг Их Британид дахин шаарджээ.

1816 онд Аргентин Испанийн колоничлолоос салж тусгаар тогтнох үедээ Малвинас арлын бүрэн эрхийг өвлөн авчээ. Гэтэл Их Британи зэвсгийн хүчээр 1833 онд Малвинас арлыг эзэлсэн байна. 1965 онд НҮБ-ын ерөнхий ассамблей 2065-р тоот шийдвэр баталж, Малвинас арлын асуудлыг “колоничлолыг арилгах”-ын цар хүрээнд хамруулж, гэрээ хэлэлцээгээр зөрчил маргаанаа шийдвэрлэхийг Их Британи, Аргентин хоёр оронд шаарджээ. НҮБ-ын ерөнхий ассамблейн Колоничлолыг арилгах онцгой зөвлөл 30 гаруй удаа шийдвэр баталж, Их Британийг Аргентинтай хэлэлцээ хийхийг шаардсан боловч Их Британи дүлий мэт овлосоор иржээ.

Их Британи Маврики улстай үр дүнтэй хэлэлцээ хийж Чагос олтригийн бүрэн эрхийн зөрчил маргааныг шийдвэрлэхээр зогсохгүй Аргентиний дурдсан хэлэлцээ хийх шаардлагад идэвхтэй хариу өгч, Малвинас арлыг нь эрт нэгэн өдөр буцаан өгөх ёстой юм. 21-р зууны өнөөдөр колоничлолын үзэл, ноёлогч үзэлд аль хэдийн гишгэх газаргүй болсон. Олон жилийн колоничлолын өрөө Их Британи бүгдийг нь нэг нэгээр буцаан төлөх ёстой!