Оны эхний 10 сард импорт, экспорт 9.5 хувиар нэмэгдэв
2022-11-07 16:01:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гаалийн ерөнхий газрын энэ сарын 7-ны өдрийн мэдээнд дурдсанаар оны эхний 10 сарын байдлаар, Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 34.62 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9.5 хувиар өсөж, гадаад худалдаа тогтвортой үйл ажиллагаа явуулсаар иржээ.

Гаалийн газрын статистик тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 10-р сард Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 34. 62 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд экспорт 19.71 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар, импорт 14.91 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.2 хувиар тус тус өссөн байна. Үүний дотор худалдааны ерөнхий импорт экспортын хэмжээ 22.09 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.3 хувиар нэмэгдэж, Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээний 63.8 хувийг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 нэгжээр өсөн нэмэгджээ.