"Дэлхийн бөөр" гэгддэг намгархаг газар нь усыг хамгаалах, цэнгэгшүүлэх, уур амьсгалыг зохицуулах, биологийн олон янз байдлыг хадгалах зэрэг экологийн төрөл бүрийн үүрэгтэй чухал экосистем бөгөөд зэрлэг амьтан, ургамлын амьдрах таатай орчин юм. Хятад улс 66 сая гаруй га намгархаг газар, 28 сая га байгалийн ийм тогтоцтой бөгөөд намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн 1600 гаруйг байгуулж, “Ус намгархаг газрын тухай конвенц”-оор баталгаажсан "Олон улсын намгархаг газрын хот" 13-ыг бүртгүүлсэн юм.