Орос Украин дайралтаа үргэлжлүүлсээр байна
2022-11-07 10:18:19
Share
Share this with Close
youtube WeChat

 "Оросын агаарын арми Бонлиманы ойролцоо Украины болон гадаадын хөлсний цэргүүд рүү өндөр нарийвчлалтай зэвсгээр дайралт хийсэн" энэ сарын 6-нд нийтэлсэн ОХУ-ын БХЯ-ны тайланд тэмдэглэжээ. 

Оросын арми Купянск, Бонлиман, Николаев, Кривой Рог чиглэлээр Украины арми руу хүчтэй довтолгоо хийсээр байгаагийн зэрэгцээ Донецк бүсэнд Украйны командлалын цэг, зэвсгийн агуулах руу дайрчээ.

Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мөн өдөр, "Оросын арми зарим чиглэлд Украины армийн хөдөлгөөнийг хязгаарлахын тулд хүчээ төвлөрүүлж байгаа бөгөөд Донецк бүсийн Бахмут, Авдеевка зэрэг газруудад үргэлжлэн дайралт явуулсаар байна. Украины агаарын хүчин мөн өдөр Оросын цэргийн бааз, агаарын довтолгооноос хамгаалах системд 18 удаагаа цохилт өгсөн бол Украины пуужин, их бууны ангиуд мөн Оросын командлалын цэг, бие бүрэлдэхүүн, зэвсэг техник цуглуулах цэгүүдэд цохилт өгсөн юм" хэмээн мэдээллээ.

Херсон бүс орчмын нөхцөл байдлын талаар Оросын хэвлэлийнхэн мөн тус өдөр мэдээлэхдээ, "Украины арми Херсон руу олон тооны танк, хуягт машин тээвэрлэж байна. Үүнээс гадна Украины арми энэ сарын 6-ны өдөр Каховка усан цахилгаан станцын далан руу буудсан бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах хүчин таван пуужин харвасны нэг нь шлюзын байрлалыг оносон байна. Гэсэн хэдий ч усан цахилгаан станцын далан ноцтой гэмтээгүй гэжээ.