Олон улсын 43 намгархаг хотын 13 нь Хятадын хот
2022-11-07 20:39:26
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын Үхань болон Швейцарийн Женев хотноо болсон  "Намгархаг газрын тухай конвенц"-ын гэрээлэгч талуудын 14-р бага хурлын нээлтийн ёслолд Хятад улсын дарга Ши Жиньпин цахимаар оролцож үг хэллээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 7-ны өдрийн  ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ жил Хятад улс намгархаг газрын тухай конвенцод нэгдэн орсны 30 жилийн ой тохиож байна. Намгархаг газрын тухай конвенцод одоогоор хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын 43 намгархаг хотын 13 нь Хятадын хот бөгөөд дэлхийд нэгдүгээрт бичигддэг гэжээ.

Хятадын намгархаг газар 56 сая 350 мянган га-д хүрч байна. Хятадын намгархаг газрын 4 хувь нь  дэлхийн тавны нэгийн хүн амын төрөл бүрийн хэрэгцээг хангадаг. Намгархаг газрын тухай конвенцийн ерөнхий нарийн бичгийн дарга Мусунда Момба хэлэхдээ, Хятад улс намгархаг газрыг хамгаалах талаар хүчтэй удирдах чадвараа гайхуулсан юм. Хятадын засгийн газар амлалтаа биелүүлж, ус намгархаг газрыг хамгаалах хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж, экосистемийг хамгаалахад анхаарч буйгаа бодитой үйл ажиллагаагаараа харууллаа. Хятад улсын одоогийн байдал хүмүүсийн урам зоригийг хөвчилж байна гэжээ.