Олон улсын хамтын ажиллагааны боломжийг хуваалцана
2022-11-07 10:00:51
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 6-ны өдөр Хунчяогийн олон улсын эдийн засгийн тавдугаар форумын Хятад-Сингапурын хамтын ажиллагаа, үйлчилгээ худалдааны инновацийн салбар форум Жянсү мужийн Сүжөү хотод боллоо. Энэ нь үйлчилгээ худалдааны сэдэвтэй цорын ганц форум юм.

Үйлчилгээ худалдаа, цахим арилжаа нь энэ цаг үед дэлхийн худалдааны өсөлтийн шинэ хөдөлгөх хүч болж байна. Энэ удаагийн форум нь "Дэлхийн дижитал үйлчилгээний худалдааны шинэ хөдөлгөгч хүчин" сэдвийн дор болж байгаа бөгөөд эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцон, чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах, Хятад-Сингапурын дижитал худалдааны хамтын ажиллагаа, үйлчилгээний салбарын гадаадад нээлттэй байх зарчмыг хангах, үндсэн дамнасан мэдээллийн урсгалыг бий болгох зэрэг шинэлэг сэдвүүдийн хүрээнд, үйлчилгээ худалдааны чансаатай хөгжлийг цаашид ахиулах талаар нухацтай хэлэлцүүлэг өргүүллээ.

Уг форумыг зохион байгуулсан Сүжөүгийн аж үйлдвэрийн парк нь Хятад, Сингапурын засгийн газар хоорондын чухал төсөл бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд паркийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 158.9 тэрбум юань байснаас 333 тэрбум юань болж, импорт экспортын нийт хэмжээ 77 тэрбум ам.доллараас 112 тэрбум ам.долларт хүрч нэмэгджээ. Ирээдүйд тус парк нь программ хангамж, санхүүгийн үйлчилгээ, үндсэн дамнасан мэдээллийн урсгал зэрэг чиглэлээр тэргүүлж, үйлчилгээ худалдааг чансаатай хөгжүүлэх шинэ замыг эрэлхийлэх болно.