Уур амьсгалын бодлогыг стратегидаа оруулах ёстой
2022-11-07 16:12:24
Share
Share this with Close
youtube WeChat

"Парисын хэлэлцээр"-ийн хүрээнд Ойрх Дорнод болон Төв Азийн 32 орон хүлэмжийн хийн ялгаруулалтыг хязгаарлахаа амласан байдаг. Энэхүү амлалтаа биелүүлэхийн тулд талууд уур амьсгалын тухай бодлогоо  үндэсний эдийн засгийн стратегидаа яаралтай тусгах шаардлагатай болоод байна хэмээн тухайн нутгийн цагаар 6-ны өдөр Олон улсын валютын сан  мэдэгджээ.

Ойрх Дорнод болон Төв Азийн орнуудын хамтын амлалтын дагуу 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг өнөөгийхөөс 13-21 хувиар бууруулах магадлалтай гэж ОУБС тооцоолсон ажээ. Энэхүү амлалтад хүрэхийн тулд эдгээр орнууд ирэх найман жилийн хугацаанд хүн бүрд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтыг 7 хувиар бууруулах шаардлагатай гэсэн үг юм. Гэхдээ өнөөгийн байдлаар цөөн хэдэн орон л эдийн засгийн өсөлтөө хадгалахын зэрэгцээ энэ хэмжээний  ялгаруулалтыг бууруулах чадавхтай байгаа аж. 

ОУБС-аас хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах үүднээс чулуужсан түлшний үнэ болон дахин сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогод анхаарлаа хандуулж байна.