Бусад орны дотоод засаглалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэв
2022-11-07 20:47:45
Share
Share this with Close
youtube WeChat

Их 7-гийн  гадаад харилцааны сайд нар саяхан Германы Мюнстерт Хятадын дотоод засаглал, үүний дотор Тайвань, Хонконг, Шиньжян болон Төвөдтэй холбоотой агуулга бүхий хамтарсан мэдэгдэл гаргажээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь энэ сарын 7-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Хонконг, Шиньжян, Тайваний асуудлаарх Хятадын байр суурь тууштай бөгөөд тодорхой юм. Их 7-гийн  гадаад харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл гэгч нь Хятадын талын төв чанга байр суурь, бодит үнэнийг үл тоомсорлож, Хятадын дотоод засаглалд бүдүүлгээр хөндлөнгийн оролцоо хийж, Хятад улсыг хорон санаагаар гүтгэсэн байна, Хятадын тал үүнд маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэжээ.

Хятад улс бол НҮБ-ын дүрмийг хэрэгжүүлэх талаар үлгэр жишээ үзүүлж байгаа бөгөөд жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж байна гэж Жао Лижянь хэлэв.




 \Уртнасан\