Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахыг хүсэв
2022-11-07 16:14:06
Share
Share this with Close
youtube WeChat

“НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”-ийн гэрээ байгуулагч талуудын 27 дахь удаагийн бага хурал Египетийн Шарм Эль-Шейх хотод нээгдлээ. Уулзалтад оролцож буй талууд Засгийн газар, аж ахуйн нэгж, олон нийтийн хүчийг нэгтгэн, амлалтаа ажил хэрэг болгож, дулаарлын хурдыг аль болох түргэн сааруулж, уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэн, ногоон хөгжлийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Египетийн Гадаад хэргийн сайд, бага хурлын дарга Самех Шукри нээлтийн ёслол дээр хэлэхдээ, “Уур амьсгалын өөрчлөлт хүний амьдралд заналхийлж байгаа учраас аж үйлдвэрийн салбарын тогтворгүй хөгжлийн загварыг заавал өөрчлөх ёстой. Энэ онд Африк, Европ, Америк тивийн олон бүс нутаг цаг агаарын эрс тэс уур амьсгалтай тулгарсан. Иймээс олон улсын хамтын нийгэмлэг урьдчилан сэргийлэх нухацтай арга хэмжээ авч, амлалтаа биелүүлэн, түргэн шуурхай ажиллах ёстой юм” гэжээ.

Энэ удаагийн бага хурал нь өмнөх хурлын үр дүнд тулгуурлан, хүлэмжийн хийн ялгарлыг нэн даруй бууруулах, уян хатан байдлыг бий болгон, уур амьсгалын өөрчлөлтийн зайлшгүй нөлөөлөлд дасан зохицох зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чухал арга хэмжээ авахын чухлыг онцлоод, хөгжиж буй орнууд жил бүр 100 тэрбум ам. долларын санхүүгийн амлалтаа биелүүлэхийг хөгжсөн орнуудад уриалжээ.