Үр хойчдоо хэрхэн үзэсгэлэнтэй байгалийг өвлүүлэн үлдээх вэ?
2022-11-07 16:15:28
Share
Share this with Close
youtube WeChat

“Бид үзэл ойлголтоо гүнзийрүүлэн, хамтын ажиллагаагаа чангатгаж, намгархаг газрыг хамгаалах дэлхий нийтийн ажиллагааг хамтдаа урагш ахиулах хэрэгтэй”. Энэ сарын 5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Уханьд зохиогдсон “Намгархаг газрыг хамгаалах конвенц”-ын гэрээлэгч талуудын 14-р хурлын нээлтэд цахим хэлбэрээр оролцон илтгэл тавьсан юм. Ши Жиньпин дарга нийт хүн төрөлхтөний ашиг тусын хараагаар намгархаг газрыг хамгаалах талаар гурван зүйлийн санаачилга дэвшүүлж, Хятад улс ирээдүйд хэрэгжүүлэх ажил хэрэгч арга хэмжээнүүдийг мэдэгдэж, дэлхийн намгархаг газрыг хамгаалах үйлст тодорхой төлөвлөлтийг дэвшүүлэв.


Ши Жиньпин дарга илтгэлдээ: “Намгархаг газрыг хамгаалах дэлхий нийтийн нийтлэг ойлголтыг төвлөрүүлж”, “намгархаг газрыг хамгаалах дэлхий нийтийн үйл ажиллагааны үйл явцыг урагш ахиулж”, “намгархаг газрыг хамгаалахаар дамжин иргэдэд ашиг тус бүтээж үр өгөөжийг нь дэлхий нийтийн хүртээл болгох ёстой” гэсэн нь дэлхий нийтээр намгархаг газрыг хамгаалахад чиглэл тогтоож өгсөн юм. Эх байгалийг хүндлэн дээдлэх сэтгэлгээтэй байхыг хүмүүст уриалж, нэн олон чухал намгархаг газруудыг байгалийн хамгаалалтад хамруулахыг онцолж, түүнчлэн тогтвортой хөгжлийг урагш ахиулж, улс орнуудын ард түмэнд илүү их ашиг тус бүтээхийг дурдсан зэрэг гурван зүйлийн үзэл баримтлал нь намгархаг газрын хамгаалалтад тулгарсан одоогийн бэрхшээлтэй хүндрэлтэй талыг хөндсөн нь маш тодорхой зорилттой, бодитой хэрэгжүүлэх шинж чанартай юм, энэ нь хүн төрөлхтөний хувь заяаны нийтлэг цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад оруулсан Хятад улсын бас нэгэн хүчин чармайлт болов. “Намгархаг газрыг хамгаалах конвенц”-ын нарийн бичгийн дарга Мусонда Мумба хэлэхдээ: Гэрээлэгч бусад талууд Хятад улс удирдан дагуулагч үүрэг гүйцэтгэж буйг харж байгаа бөгөөд Хятад улсын хүчин чармайлтаас намгархаг газрыг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ашигтай, биологийн олон янз байдлыг хамгаалахад ч тустай гэдгийг таньж мэдэрч байна гэжээ.


Илтгэлдээ Ши Жиньпин дарга ирээдүйд Хятад улс намгархаг газрын хамгаалалтыг урагш ахиулах бодит арга хэмжээг танилцуулж, цаашид хэсэг бүлэг үндэсний цэцэрлэгт паркийг нэмж байгуулан, 11 сая га орчим намгархаг газрыг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн системд хамруулж, намгархаг газрыг хамгаалах үндэсний төлөвлөгөө, намгархаг газрыг хамгаалах чухал төслийг хэрэгжүүлж, түүнчлэн Хятад улс олон улсын харилцаа хамтын ажиллагааг ахиулан, Хятад улсаар дамжин өнгөрөх нүүдлийн шувуудын 4 зурвас замыг хамгаалж, Шэньжэньд “Олон улсын мангрове ойн төв”-ийг байгуулж, Дэлхийн далай тэнгисийн эргийг хамгаалах форумын хурлыг дэмжиж ажиллана гэж мэдэгдэв. Эдгээр төлөвлөлтүүдээс хүмүүс, хөгжлийн шинэ аянд гарсан Хятад улс хүн ба байгаль эвсэн зохицсон орчин үеийн шинэчлэлтийг үргэлжлэн урагш ахиулж, намгархаг газрыг хамгаалах үйлсийг чансаатай хөгжүүлэх болно гэдгийг харж болох юм.




 
\Уртнасан\