Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдэд гарын үзэг зурав
2022-11-07 16:26:43
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Олон улсын импортын 5-р экспо амжилттай явагдаж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд улс орнуудын аж ахуйн нэгж хоорондоо хамтын ажиллагааны  олон зуун гэрээ хэлэлцээрт гарын үзэг зурсан байна. 

Үүнээс гадна 60 орчим аж ахуйн нэгж, байгууллага  Олон улсын импортын 6-р экспод оролцох хүсэлтээ илэрхийлж гэрээ байгуулсан байна. 

11-р сарын 6-аас эхлэн, Хятадын аж ахуйн нэгжүүд олон орны нэр нөлөө бүхий компаниудтай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулжээ. Үүнд, Хятадын зэвсгийн аж үйлдвэрийн корпорац нь Саудын Араб, Швейцарь, Япон зэрэг  орны нэр нөлөө бүхий 15 аж ахуйн нэгжтэй 33 тэрбум юаниас давсан 16 гэрээ хэлэлцээр үзэглэсэн бол Хятадын машин механизмын үйлдвэрийн корпорац нь дэлхийн хамтын ажиллагааны шинэ хуучин түншүүдтэйгээ хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулсан байна.